Эйнштейний мөрөөдөл биелэв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

Салангид хэрнээ хоорондоо холбоотой үйлчилгээ үзүүлдэг хоёр атом гаргаж авах нь квантын физикийн ертөнцөд том нээлт хэмээн Эйнштейн үзжээ. Үүнийгээ "алсын зай дахь хий үзэгдэл" хэмээн нэрлэж байв.“Nature phisics" сэтгүүлд өчигдөр мэдээлснээр Австрийн эрдэмтэд Эйнштейний мөрөөдлийг биелүүлж, хоёр атомыг зэрэг гарган авчээ. "Атомууд хэлбэр, бүтцийн хувьд яг адилхан. Хоёр тусдаа хэрнээ нэгийг нь хөдөлгөөнд оруулж, элдэв туршилт хийхэд нөгөөд нь ижил үйлчилдэг аж. Ихэр атомыг нүдэнд харагдахгүй холбоосоор холбосон" хэмээн Венийн технологийн их сургуулийн профессор Иорг Шмидмэер тайлбарлав. Ихэр атомын тусламжтай туршилтын үр дүнг өндөр нарийвчлалтай тооцох гэнэ.

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top