Ливийн Элчин сайдыг Лондоноос гаргалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

"ВВС"-гийн мэдээлж буйгаар Муаммар Каддафийг дэмжигчид Триполи дахь Их Британийн Элчин сайдын яам руу халдсаны дараа Их Британийн эрх баригчид Ливийн Элчин сайдыг Лондоноос гаргасан байна. Мөн өнгөрсөн ням гарагт Каддафийг дэмжигч олон зуун хүн Триполи дахь Их Британи, Итали болон бусад хэд хэдэн улсын Элчин сайдын яам руу дайрчээ. Азаар ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй байна. Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хагийн ярьснаар, Ливийн удирдагч Венийн конвенцын дагуу Триполи дахь олон улсын дипломатчдыг хамгаалах үүрэгтэй аж. Италийн Гадаад хэргийн сайд Триполи дахь Элчин сайдын яамных нь байр нэлээд эвдэрч сүйдсэн тухай мэдээлсэн ч ямар нэгэн алхам хийгээгүй байна.

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top