Эдийн засагч Л.Оюун: Эдийн засгийн хөгжлийн үндэс нь үндэсний үйлдвэрлэл

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 24

 

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

Манай улс ихэнх бараа бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог. Дотоодын үйлдвэрлэл өнөөг хүртэл дорвитой хөгжсөнгүй. Энэ юутай холбоотой вэ?

Монгол гэдэг айл өөрөө бие дааж оршин тогтнохын тулд өөрийн гэсэн бодлоготой үйлдвэрлэгч орон байх ёстой байсан ч гаднаас бараа худалдаж авч хэрэгцээгээ хангах бодлого барьж байсны илрэл нь өнөөг хүртэл дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүйгээр харагдаж байна. Ер нь олон улсын худалдаа байх нь зүйтэй, өөрийнхөө үйлдвэрлэж чадахгүйг аваад үйлдвэрлэж чадахыг зараад харилцан хоёр талтай хэрэгжих ёстой байтал манайх өрөөсгөл нэг талтай явсаар ирсэн.  Нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй өнөөдрийг хүрлээ.

Мэдээж Монголд пуужин угсраад түүгээрээ саранд аялахгүй нь тодорхой. Үйлдвэрлэж эхлэхийн тулд юунд анхаарах ёстой вэ? Өрсөлдөх чадвартай, чанартай, импортыг орлож, гадагшаа экспортлох ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэрэгтэй гэж та харж байна вэ? 

Эдийн засгийн хөгжлийн үндэс нь үйлдвэрлэл. Үйлдвэрлэж байж оршин тогтнож чадна. Тэрнээс хэрэглээгээ тэтгээд яваад байвал цаашдын улс орны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлнө. Юун түрүүнд дэлхийн зах зээлд брэнд болох ямар бараа бүтээгдэхүүн байна түүнийг  сонгож үйлдвэрлэх хэрэгтэй.  Монголд л байдаг гадаадад тэр болгон байдаггүй экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг экспортлох тал дээр нэгдсэн бодлого явуулах хэрэгтэй. Ялангуяа хүнсний бараа бүтээгдэхүүн их боломжтой санагддаг. Тухайлбал, зөгийн бал, чацаргана зэргээр дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж чадвал их ирээдүйтэй. Хамгийн гол нь нөөц байгаа, цэвэр, химийн найрлагагүй, байнга хэрэглэх боломжтой  бүтээгдэхүүнүүдээр брэндээ бий болгох хэрэгтэй.

Төгрөгийн ханш сулрах нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд боломж бололцоо олгож байгааг зарим хүмүүс ярьдаг. Та энэ талаар эдийн засагчийнхаа хувьд ямар байр суурьтай байна вэ? 

Төгрөг суларсан хэмжээгээр дотоодод үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийн зардал багасаад чангарсан доллараараа гадаадад зарахад илүү ашиг авдаг зүй тогтолтой. Тийм болохоор бид төгрөг суларч байгаа, импортоор үнэтэй бараа авч ирж байгаа сул талыг давуу тал болгож ашиглах тал дээр анхаарвал эерэгээр нөлөөлөх юм. Нэг ёсондоо экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн бол бид энэ сөрөг талыг гаднаас доллар орж ирэх том өргөн хүрээтэй суваг болгон  ашиглах боломжтой.

Ноднин жилээс Монголд үйлдвэрлэлийг дэмжсэн хөтөлбөрүүд батлагдаад үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээлээр дэмжээд явж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрт тодорхой үр дүн ажиглагдаж байгаа юу?

Үйлдвэрлэлийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа. Үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг иж бүрэн хандах их нарийн асуудал. Нэгдүгээрт, бодлогоороо дэмжих хэрэгтэй. Үүнд бодлогыг нь хэрэгжүүлэх механизм  дотор нь байх ёстой. Жишээлбэл, үйлдвэрлэлийг дэмжихийн тулд урт хугацаатай зээл, санхүүжилт олгогдох ёстой. Гэтэл манай аж ахуйн нэгжүүдийн балансын бүтцийг харахад урт хугацаатай зээлийн эзлэх хувийн жин үнэхээр учир дутагдалтай байдаг. Тэгэхээр урт хугацаатай зээл олгуулахын тулд арилжааны банкуудын зээлийн багцан дотор нь урт хугацаатай, бодит үйлдвэрлэлд чиглэсэн зээлийн эзлэх хувийн жинг Төв банкнаас шалгуур үзүүлэлт болгоод түүндээ хяналт тавиад явбал арилжааны банкууд эх үүсвэрийнхээ тодорхой хувийг яг үйлдвэрлэлд олгож байх жишээтэй. Тэгээд яг бодитоор ажлын байр нэмээд, үнэхээр борлуулалтаа өсгөөд явж байгаа аж ахуйн нэгжийг дэмжсэн татварыг бодлого байх хэрэгтэй байна.

Удахгүй УИХ-ын ээлжит чуулган эхлэх гэж байна. Энэ чуулганаар импортыг орлуулж экспортыг дэмжих тал дээр хамгийн түрүүнд ямар хууль шийдвэрүүдийг гаргаасай гэсэн шаардлага юм уу хүсэлт байна вэ?

Үйлдвэрлэлийг бодитоор дэмжих хэрэгтэй. Ямар нэгэн үйл ажиллагаа явуулахын тулд санхүүжилт хэрэгтэй. Тэр санхүүжилтийг нь өгдөг нөхцлийг өөрчилмөөр байна. Үнэхээр орлого бүтээж байгаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа, ажлын байр нэмэгдүүлж байгаа бол зээлээ эргээд төлөх нөхцлийг анхаарч үзээсэй. Өнөөдөр зээл өгөөд дараагийн сараас эхлээд төлбөрийг нь аваад эхлэх юм бол орлогоо бүтээж амжаагүй байхад нь төлбөрөө нэхээд эхэлнэ гэсэн үг. Тэр чинь үйлдвэрлэлийг бодитойгоор дэмжихгүй байна. Дараагаар нь, зээлийн хүүгийн асуудал. Зээлийн санхүүжилтийн нөхцөл дээр Засгийн газар зарим ачааллыг нь үүрээд жинхэнэ үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ босгоход нь таатай орчныг бүрдүүлээсэй гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа.

 

“Миний хаяг: Миний нийслэл”

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kfc(27.123.214.115) 2014 оны 10 сарын 12

Ene avgai end tend hudlaa burahaa bolimoor umaa.

0  |  0
darvin(202.55.180.8) 2014 оны 10 сарын 10

Manai Mongoliin erdemted injeneruud unexeer cain yamarch buteel neelt xiij chadana toriin bodlogo mash muugaac l bolj baigaa um er zax zeel gedeg cheni orcoldoon boloxooc gadniixand nair tabidag um bish manai baylagiig abaxiin tuld xogjuulexgui baix zorilogotoi manai tor uv bodoj cuudag um boldoo archaadui bodoldoo abtcan baixdaa namaar ulc oron xojidgui um

0  |  0
эсрэг дүр(202.131.247.23) 2014 оны 09 сарын 25

хэлэх амархан, хийх хэцүү. Байнга л ингэж ярьдаг болохоос хийж байгаа зүйл байхгүй.

0  |  0
darvin (202.55.180.8) 2014 оны 09 сарын 25

odoo uul uurxaigaagaa erc bagacgaj ekologiin chigleliin buteegdexuunee xogjuulbel gazriin baylagaa baigalia cuitgexgui bolno

0  |  0
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 09 сарын 24

15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Мажестик, Мир, Аз хур номын дэлгүүрүүдээс худалдан аваарай.

0  |  0
Top