Дэлхийн зах зээлд ам.долларын ханш огцом өссөн талаар "ВВС" агентлаг мэдээллээ. Учир нь, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Афганистаны Аль Кайда бүлэглэлийн алан хядагчдын толгойлогч Осама Бен Ладенг амь үрэгдсэн талаар мэдэгдсэн нь ам.долларын ханш чангарах шалтгаан болсон аж. Мөн газрын тосны үнэ баррель тутамдаа нэг ам.доллараар өссөн байхад эсрэгээрээ алт, мөнгөний ханш сулраад байгаа юм.
У.Намуу. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )