“Зууны хурим”-ын факт: Кейт гүнжийг 150.000 доллараар гоо сайхны хагалгаа хийлгэсэн гэж мэдээлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Кейт Миддлтон өөртөө “иж бүрэн засвар” хийлгэж байна

“Зууны хурим”-ыг дэлхийн хоёр тэрбум хүн шууд хүлээн авч үзсэн тооцоо гараад байгаа билээ. Харин өдгөө 29 настай Кейтэд одоо ч гэсэн асуудал байсаар байгаа аж. Америк болон Английн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хичнээн сайн гоо сайханч, стилист байлаа ч Кейтийн зүс царай биеийг хүртэл олон нийтэд ийм өөрөөр харагдуулж чадахгүй гэжээ. Тэдний зүгээс бүсгүйг хэд хэдэн удаагийн пластик мэс засал хийлгэсэн гэцгээж байна. Гадаад төрхөө өөрчлөхөд наад зах нь 150.000 долларыг зарцуулж байж болох гэнэ. Энэхүү зураг дээрээс тэрхүү илт ялгааг харж болох ажээ. Кейт нэгэнтээ дэлхий нийтийн “овоо хараанд” орж байгаа тул ингэж засвар хийлгэх шаардлагатайгаа ч сайн мэдэж байгаа бололтой. Швейцарьт мэс ажилбар хийгдсэн, бас цаашид ч хийгдэх гэнэ ээ.

 

“Зууны хурим”-ыг сансарт ч үзжээ

Өнгөрсөн сарын 29-нд болсон ханхүү Уильям болон түүний сүйт бүсгүй Кейт Мидлтон нарын хуримтай холбоотой хэд хэдэн факт, тоон үзүүлэлтийг Firstnews сайт гаргажээ.

• 43 хүн баривчлагдсаныг тооцохгүй бол хурим тайван болж өнгөрсөн. Тэдгээр нь бүгд анархистууд байв

• Мөн өдрийн “баатар” нь гүнж Диана байлаа. Кейт, Диана хоёрын харьцуулалт хэрээс хэтэрсэн.

• Хуримыг бүр Алс болон ойрхи Дорнод, Өмнөд Африк, Австрали тив үзжээ

• Шууд нэвтрүүлгийн үзэгчдийн тоо хоёр тэрбум

• 1981 оны Чарльз, Диана нарын хуримыг 750.000 хүн үзсэн

• Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа багийнхан хосод баярын мэнд хүргэсэн.

• Лондонд 600.000 хүн гаднаас ирсэн

• Ойролцоогоор 8500 сэтгүүлч ажилласан. Тэдний тал хувь нь гадаадынхан

• Хуриманд 1900 хүн уригдан оролцсон

 

Кейт Миддлтон хуримын анхны шөнө нөхөртөө сюрприз барьжээ

Тэр нь хар өнгийн дотоож… Кейт МИДДЛТОН ирээдүйн эзэн хаан болох Уильямыг баярлуулах үүднээс хуримын анхны шөнө хар өнгийн стринг дотоожоор гангарчээ. Папарациуд ирээдүйн хатан хаан ямар дотоожоор гоёсоныг нь хуримын ёслолын өмнө машинаас буух үед нь “илрүүлжээ”.  

 

Хуримын өдөр тэд тагтан дээр секс хийсэн үү…

Энэхүү инээдтэй, бас факттай гэх асуудал бас гарч ирээд байгаа. Кейт, Уильям хоёр тагтан дээр гарч ирэн дэлхий нийттэй мэндчилэхийн өмнөх энэхүү зураг нэг л “но”-той гэнэ. Нэгэн гэрэл зурагчин хэдхэн хоромд энэ кадрыг дарж амжжээ. Гэхдээ Кейт газарт унагасан зүйлээ авах гэж байгаа юм болов уу… Эсвэл ханхүүгийн “нууц газрыг” таалж байгаа юмуу гэлтэй. Ямартаа ч энэ зураг хуримын дараа интернетэд хамгийн эрэлт ихтэй байгаа билээ. Сайн хараарай, хэ хэ хэ хэ. Сонин л байрлал байна тийм ээ?

 

Хуримаас хойш Кейт Миддлтоны хийж болохгүй 9 зүйл

1. Түүнийг одоо Кейт гэж дуудахгүй. «Кэтрин», «Мэдам», “Уэльсийн Уильямын эрхэм дээд гүнжтэн” гэнэ.

2. Сонгуульд санал өгөх.

3. Элдэв дуулиант орооцолдохгүй байх

4. «Монополи» тоглоом тоглохгүй байх.

5. Үнэ цэнийн тухай ярих. Ялангуяа хувцас хунар дээр

6. Наальхай хорхой идэхгүй байх

7. Ажиллах

8. Баримт бичиг үйлдэхгүй байх. Гарын үсгээ өгөх хориотой.

9. Цадталаа идэхгүй. Хатан хаан ширээнээс босвол даган босож хооллолт дуусна.

 

Уильям, Кэтрин хоёр бал сараа Сейшелийн арлуудад өнгөрөөнө

Тэд бал сараа хаана өнгөрүүлэх нь нэгэнт тодорхой болжээ. Тэд Энэтхэгийн далайд орших Сейшелийн 92 дахь арлыг зорих ажээ. Тэнд тэд 10 хононо. Нийт зардал, өртгөө 9000 ам.доллар байхаар төлөвлөжээ.  

Р.Слава. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top