ГУАНТАНАМОГИЙН ЦЭРГИЙН БААЗ БҮХИЙ ШОРОН
…АНУ энэхүү цэргийн баазыг 1898 онд болсон испани-америкийн дайны үеэр тэнгисийн цэргийн бааз хэлбэрээр ашиглаж эхэлснээс хойш мэдэлдээ байлгаж байгаа. Энэхүү цэргийн бааз нь шоронгийн зориулалтаар ашиглагддаг. Хамгийн сүүлд цэрэг дайны зориулалтаар түрээслэх тухай шинэчилсэн гэрээг 1934 онд хийжээ. 50 хөлөг онгоц, 1500 цэргийн албан хаагч эндхийн “эзэн”...
Гуантанамод 2002.01 сараас эхлэн олон улсад зартай террористуудыг “хадгалж” эхэлсэн байна. Хамгийн анх Афганистанаас талибаны 20 дайчин энд хүргэгдэн иржээ. Тэгтэл 2002-2006 оны хооронд энд “үйлчлүүлэгч” гадаадынханы тоо 750 болтлоо өссөн бол тэд зөвхөн Афганистан, Иракаас л ирсэн байх юм. “Аль Каида”, “Талибан”-ы дайчид… Оросын хоёр иргэн ч бий. Бусад нь Саудын Арабын 132, Афганистаны 125, Йемений 107 хүн. Гэхдээ энэ хугацаанд тэднээс 250 нь суллагдаж эх орондоо хүргэгдсэн байна. Одоогоор уг шоронд 490 хүн хоригдож байгаа аж. Энд хоригдож байгаа ялтан гууд нь цэргийн гэмт хэрэгтэн, алуурчин гэдэг утгаараа өндөр хараа хяналт, онцгой дэглэмд ялаа эдэлдэг байна.
Иракийн Абу-Грейб… /араб. أبو غريب /
Багдадаас баруун зүгт 20 км-т орших Абу Грейб хотод байрладаг тус улсын хамгийн том бас хамгийн чанга дэглэмтэй шорон. Иракийн удирдагч агсан Саддам Хуссейний шууд мэдлийн шорон ч гэдэг. Харин Америкчууд тус улсад хараа хяналтаа тогтоосноор хойш иракийн алан хядагчид, цэргийн гэмт хэрэгтнүүд тэндхийн “үйлчлүүлэгч” болоод байгаа. 1984 онд Саддамын тушаалаар уг шоронд хоригдож байсан дөрвөн мянган хүнийг цаазалсан. Тухайн үед Иракийн аюулаас хамгаалах тусгай албыг толгойлж байсан Саддам Камель улс төрийн хоригдлудыг цаазлах ажилд биечлэн оролцдог байжээ. Хоригдлуудыг гадаад ерөнтцөөс бүрэн тусгайрласан байдаг байв. Персийн булангийн дайны үеэр Абу Грейбд Америкийн олзны цэргүүдийг хорьж, зэрлэгээр тамладаг байсан юм. Харин 2006.03.09-нд Америкийн цэргийн удирдлага тус шоронг хаах шийдвэр гарган тэнд байсан хоригдлуудыг Иракийн бусад шоронгууд руу илгээсэн байна. Харин тэр оныхоо есөн сард шоронг Иракийн засгийн газрын мэдэлж бүрэн шилжүүлсэн аж. АНУ-ын цэргийн албан хаагчид хоригдлуудтай зүй бусаар харьцаж байгаа ихэнх гэрэл зураг, бичлэг энэ шоронд хийгдсэн юм. Үүнтэй холбоотой 12 цэргийн албан хаагч буруутгагдан шийтгэлээ хүлээгээд байгаа.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )