Герман баян, ядуугаараа хуваагджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Герман улс нэгдээд 20 жил болж, баруун, зүүний ялгаа арилсан боловч, үүний оронд шинэ хуваагдал бий болж, эрчимтэй хөгжиж буй өмнөдийн баячууд болон хоцрогдож байгаа умардын ядуучууд хоорондын ялгаа ихэсч байна гэж Берлиний

хүн ам зүйн судалгааны хүрээлэнгийн мэдээллээс иш татан “Welt” сонин бичжээ.

Умард, өмнөдийн ялгаа эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн байдал, хүн ам зүй гээд бараг бүх л салбарт гарч байна. Бавари, Баден-Вюртемберг, тэрчлэн ХБНГУ-ын санхүүгийн нийслэл болох Майнын Франкфурт хот оршдог Гессен мужид хамгийн таатай байдал бий болжээ. Амжилт олж яваа өмнөдийнхний тоонд хуучин БНАГУ-ын бүрэлдэхүүнд ордог байсан Саксон, Тюринги мужийг оруулсан байна. Тэгвэл зүүн Германых байсан Саксони-Анхальт, Бранденбург, Мекленбург-ӨмнөдПомерани муж, тэрчлэн баруун Германых байсан доод Саксони, Бремен, Шлезвиг-Гольштейн, Хойд Рейн-Вестфалийн үлэмж хэсэг, Берлин эдийн засгийн хувьд хоцрогдсон, хүн амын тоо цөөрч байгаа бүс нутагт тооцогдож байна. Харин умард нутгийн баян Гамбург, өмнөдийн ядуу Саар хот бүс нутгийнхаа тодорхойлолтод багтахгүй ажээ. Бусдаар бол Герман улсад “Умард болон Өмнөд Солонгос” гэдэг шиг загварыг хэрэглэж болохоор байна. Герман улс нэгдсэнээс хойш зүүнээс баруун руу 1,1 сая орчим хүн гарсан, гэхдээ шилжилт хөдөлгөөн умардаас өмнөд рүү чиглэсэн байсныг анзаарсан нь цөөн болов уу гэж Берлиний хүн ам зүйн хүрээлэн тэмдэглэжээ. Германы нийслэл Берлин хотын амьдрал улсынхаа дунджаас доогуур байдаг аж. Энэ хотын 15 хүртлэх насны гурван хүүхдийн нэг нь эцэг, эхэд өгч буй ажилгүйдлийн тэтгэмжээр ам зууж байна.

Эх сурвалж:МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top