Хунтайж Уильям Сейшелийн арлуудад бал сараа өнгөрүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Британийн хунтайж Уильям гэргий Кейтийн хамт Сейшелийн арлуудад бал сараа өнгөрүүлнэ гэж Өмнөд Африкийн телевизээр мэдээлснийг ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Саяхан гэрлэж, Кембрижийн гүн болон гүнгийн хатан цолтой болсон тэд Энэтхэгийн далайн 92 арлын нэгэн дээр байдаг тансаг харшийг сонгожээ. Тэд тансаг харшид 10 орчим хоног байхдаа хоногийн түрээсийн төлбөрт 4500 евро төлнө. Хунтайжийн аюулгүй байдлын албаныхан аль хэдийнэ арал дээр очсон байна. Хунтайжийн сонгосон харшийг модоор барьсан бөгөөд усан сан болон цэцэрлэгтэй ажээ. Залуу хосыг Сейшелийн нийслэл Виктория хот оршдог Маэ арлаас нисдэг тэргээр харшид нь хүргэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top