Осама бен Ладен үхэхийнхээ өмнөхөн бичлэг хийлгэсэн нь удахгүй гарч магадгүй гэж АНУ-ын тагнуулын байгууллагын төлөөлөгчид үзэж байна.
Гэхдээ дуу бичлэг үү, дүрс бичлэг үү гэдэг нь хараахан тодорхойгүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Бен Ладен бичлэг хийлгэж байхдаа АНУ-ын тусгай албаныхан түүний өргөө рүү халдахыг мэдээгүй байжээ.
Осама бен Ладеныг устгасан тухай мэдээллийг дэлхийн томоохон улс орнууд талархан хүлээн авч байна. Нэртэй улс төрчдийн үзэж буйгаар, террористуудын толгойлогчийг устгасан нь «Аль-Каида» бүлэглэлд хүчтэй цохилт болж, олон улсын терроризмтэй хийж буй тэмцэлд маш том ахиц дэвшил гарахад хүргэсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )