Саудын Арабад хэвлэлд тавих хяналтыг чангатгажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Саудын Арабын хаан Абдулла Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлд тавих хяналтыг чангатгах тухай хууль гаргалаа гэж Франс-Пресс агентлаг мэдээлсэн байна. Уг хуулийн дагуу, шариатын хуультай зөрчилдсөн, мөн гадаадын ашиг сонирхолд нийцсэн болон үндэсний аюулгүй байдалд аюул учруулахуйц мэдээллийг нийтлэхийг хоригложээ. Зөрчсөн тохиолдолд 133 мянган долларын торгууль оногдуулах ажээ. Мөн дээрх шийдвэрийг зөрчсөн хэвлэлийг хаах төдийгүй, тухайн сэтгүүлчийг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах эрхийг нь бүх насаар нь хориглох гэнэ.

Саудын Арабын томоохон мэдээллийн хэрэгслэлүүдийг эрх баригчид хатуу хянадаг байна. Мэдээлэлд тавих хяналтыг ийн чангатгах болсон ньТунис, Египет Хойд Африк болон Ойрхи Дорнодын орнуудад эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотой ажээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсад болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр доод тал нь 20 хүнийг баривчилсны дотор хоёр ч алдартай блогчин байсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top