Өнгөрсөн онд 102 сэтгүүлч амиа алджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудад 102 сэтгүүлч амь эрсэдсэн нь 2009 оныхтой харьцуулахад найман хүнээр цөөн байгаа тухай Олон улсын хэвлэлийн хүрээлэн мэдэгджээ.

Ази тив сэтгүүлчдэд албан үүргээ гүйцэтгэхэд урьдын адил аюултай газар хэвээр байна. Өнгөрсөн онд тус бүс нутагт дэлхийн олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын 40 төлөөлөгч амиа алджээ. Латин Африкийн орнуудад 32 сэтгүүлч    амь эрсэдсэн бол Сахараас өмнө зүгт оршдог Африкийн орнуудад 15, Ойрхи Дорнод болон Хойд Африкт 8 сэтгүүлч бусдын гарт амиа алдсан байна.

Европ тив ч бас сэтгүүлчдэд аюултай газар хэвээр байгаа бөгөөд тэнд 7 сэтгүүлч амь үрэгджээ. Хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд хамгийн аюултай орон нь Пакистан улс бөгөөд өнгөрсөн онд 16 сэтгүүлч тус оронд амиа алдсан юм. Мөн Мексик болон Гондурас улсууд сэтгүүлчдийн аминд хамгийн халгаатай орнуудын тоонд орсон байна. Өнгөрсөн онд эдгээр хоёр улсад хэвлэл мэдээллийн 22 ажилтан амь үрэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top