Тавдугаар сарын 1-ээс эхлэн Хятад улс эрүүгийн зарим хуулиудад өөрчлөлт оруулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Үүнд ялын дээд хэмжээ цаазаар авах ялын зүйл ангийг цөөрүүлснээс гадна нийгэм ард иргэдийн амь насанд амь нас, эдийн засгийн ноцтой хохирол учруулж байгаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч, ашиг орлогоо нэмэгдүүлэх сонирхлоор хүнсний бүтээгдэхүүнд химийн хорт бодисыг ашигласан зэрэг хэрэгт оноох ялд чанга шийтгэл оноохоор заажээ.
Автозамын цагдаагийн газар бусад холбогдох байгууллагаас согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхийг хураан авч эрүүгийн хэрэг үүсгэн хуулийн дагуу зохих ялыг оноон таван жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах. Хэрэв согтуугаар автомашин жолоодож автозамын осол гаргасан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн, хуулийн дагуу шийдвэрлэх, ослоос үүсэх бүх хариуцлагыг тухайн хүнд оноох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг насан туршид нь хасахаар хуульчилсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )