Ливи, Тунис, Египетийн эрх баригчдын дансыг хаав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Ойролцоогоор 830 сая швейцарь франк бүхий Муамар Каддафи болон Тунис, Египетийн хуучин Ерөнхийлөгч нарын дансыг хаасан тухай Швейцарийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ларса Кунхель мэдэгджээ. Түүний хэлснээр, Ливийн удирдагч Муамар Каддафи болон түүний тойрон хүрээлэгчдийн нэр дээрх 360 сая швейцарь франкийн дансны талаарх мэдээлэл Швейцарийн эрх баригчдад өмнө нь байхгүй байсан юм. Мөн Швейцарийн банкан дахь 410 сая болон 60 сая франкийн дансуудыг хаасан ба эдгээр нь Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак болонТунисын удирдагч асан Зин аль-Абидии бен Али нарын данс байж магадгүй гэж үзэх бодитой үндэслэл байгаа ажээ.

 Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top