Газар хөдлөлтийн чичиргээ дэлхийг цочроосоор

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Сүүлийн үед энд тэндгүй газар хөдлөлт болж дэлхий нийтийг түгшүүсээр байгаа. Саяхан Японд болсон аймшигт газар хөдлөлтийн чимээ буураагүй байтал Казахстаны өмнөд нутгийн Алма-Ата хотод нэг хоногийн дотор газар хөдлөлт 10 удаа болжээ. Тус хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг бөгөөд газар хөдлөлтийн төв нь тус хотоос зүүн хойд зүгт 74 км-т, дөрвөн км-ийн гүнд болжээ. Газар дундын тэнгисийн газар хөдлөлтийг хянах төвөөс газар доорх түлхэлт 4.2 балл байсан гэж мэдээлсэн байна. Одоогоор Казахстаны Онцгой байдлын яамнаас  газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдээгүй, эвдрэл сүйрэл болоогүй хэмээн мэдэгдээд байна.

Ө.Яруу. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top