Өглөөний цайндаа юу идсэнийг ширхэг үсээр тогтоов

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Ширхэг үсээр хүний биеийн байдлыг болон өглөөний цайндаа юу идсэнийг илрүүлэх чадвартай лазер төхөөрөмж бүтээжээ. АНУ-ын Калифорнийн Технологийн хүрээлэнгийн эрдэмтэд 105 жилийн уйгагүй хөдөлмөр, судалгааныхаа дүнд зохиосон уг төхөөрөмж нь химийн нэгдлийг гэрлийн тусламжтай задлан шинжилдэг аж. Ийм мэдрэхүйтэй төхөөрөмжийг урьд нь бүтээж байгаагүй юм. Энэ төхөөрөмжийг шүүх эмнэлгийн магадлагаа гаргах, чулуужсан амьтдын хоолны тухай мэдээлэл цуглуулахад ашиглах боломжтой гэнэ. Хоол хүнсээр дамжсан нүүрстөрөгч үсэнд тэжээл болдог учраас үс нүүрстөрөгчөөр баялаг байдаг байна. Тиймээс хүний үсээр шинжилгээ хийжээ.

А.Туяа. Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top