Папарациудын бай Бритни Спирс

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Сүүлийн жилүүдэд уран бүтээлээрээ бус, хувийн амьдралаараа олны анхаарлыг татах болсон алдарт дуучдын нэг Бритни юм. Тэрээр 1981 оны арванхоёрдугаар сарын 2-нд Миссисипигийн "МсСоmb"-д мэндэлжээ.Түүний урлагийн карьер маш эртнээс буюу "Mickey Mouse Club"-ын цуврал сорилгод орохоос эхэлсэн. Хэдийгээр нас бага байсан ч телевизийн шоу нэвтрүүлгүүдэд од болж чадсан байна. Шоу дууссаны дараа жил гаран дунд сургуульд суралцсан тэрээр соло уран бүтээлээ бичүүлэн алдарт хамтлагуудын зиндаанд хүрч чадах нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн юм. Бритнигийн анхны "Ваbу Оnе Моге Тimе" цомог нь жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан нь түүний хүнийг өөртөө татах хувийн зан чанар нь хамгийн ихээр нөлөөлж байсан гэдэг. Түүний "Rolling Stone" -д авахуулсан зураг болон хэл ам дагуулсан гэр бүлийн харилцаанаас болж нэлээдгүй нэрд гарсан. Түүний дараагийн "Оорs!... I Did t Again" цомог нь гарсан даруйдаа шилдгүүдийн жагсаалтад багтаж ойролцоогоор 10 сая ам.долларын орлого олжээ. Мөн "I’m Not a Girl, Not yet a Woman","Overprotected” зэрэг маш олон дуунууд нь түүний алдар нэрийг өсгөсөөр байлаа. Амжилтынхаа дунд үеэс тэрээр дэлхийг тойрон аялах төлөвлөгөө гаргасан. Тэрээр аялан тоглолтоороо кино бүтээсэн анхны од болсон бөгөөд уран бүтээл нь алдрын оргилд гарах боломжийг олгосон юм. Түүний амьдрал бүтэлгүй гэрлэлт, хоёр хүүхэд болон олны нүдэн дээр Мадоннаг үнссэн зэрэг маш олон зүйлүүд түүнийг сорьсоор байсан юм. Бритни хамгийн анх 2004 онд багийн найз Жэйсонтойгоо гэрлэсэн боловч тэдний гэрлэлт 55 цаг л үргэлжлэн цуцлалтаар дууссан юм. Дэлхийг тойрон аялах аялалынхаа үеэр хоёр дахь нөхөр Кэвинтэй танилцсан бөгөөд удалгүй анхны хүүхдээ гаргажээ. Жилийн дараа буюу түүний хоёр дахь гэрлэлтийн төгсгөлд хүү нь мэндэлсэн байна. Бритни дахин урлагтаа зүтгэж эхэлсэн бөгөөд жилийн дотор хоёр цомог гаргасан юм. "Preice of Me" болон " Break the Ice" зэрэг дуунууд нь түүний амьдралыг дүрсэлж байсан гэдэг. Гэхдээ түүний сүүлийн "Circus" цомог нь шүүмжлэгчдээс маш олон талархлыг хүлээн Вillboard 200-г тэргүүлж чадсан юм. Хуурамч эхнэрийн тухай "Моmanizer" дуу гарч дараа нь "Circus" хэмээх дуу мэндлэхэд шүтэн бишрэгчид нь түүний замбараагүй амьдрал руу өнгийх болсон гэдэг. Яг энэ үеэр тэрээр хоёр хүүгээ асран хамгаалах эрхээ хасуулан, эмнэлэгт хүргэгдэн, хар тамхины туршилтанд орон, үсээ хусуулсан юм. Амьдрал нь урлагийн зам шигээ дардан байж чадаагүй дуучин бүсгүй одоо өөрийн гайхамшигт уран бүтээлүүдээ үргэлжлүүлэн хийсээр байгаа бөгөөд мянга мянган шүтэн бишрэгчдийнхээ хүндэтгэл, хайрыг хүлээсээр байгаа билээ.

Эх сурвалж:  Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top