Монголчууд бид аж төрөх, айл гэрийн ёсны баялаг уламжлалтай. Мэндлэн хүндлэх, зочлох ёсон, хүүхдийн нэр өгөх, хүүхдийн угаалгын зан үйл, хүүхдийн сэвлэг үргээх, удам залгуулах ухаан, найрын дэг ёс, шинэ гэрийн найр, хуримлах, насны ой тэмдэглэх, төл авахуулах, мал хөнгөлөх, ноос савах, эсгий хийх, ан агнуур зэрэг аж төрөх болоод айл гэрийн зан үйлийн гайхамшигтай ёс дэгтэй ард түмэн бид билээ.
Монголчуудын мэндлэн хүндлэх ёс болон Зочлох ёсыг хүргэж байна.
МЭНДЛЭХ ЁСОН
Монголчуудын мэндлэх, хүндлэх ёс арвин баялаг уламжлалтай байдаг. Монголчуудын хүндэтгэлийн заншил нь нарийн дэг ёс, уламжлалт ёсонд насаар дүү хүн буюу гаднаас ирж буй зочин хүн эхэлж мэнд амар айлтгадаг бөгөөд хэрэв шинэ жил гарсаар уулзаагүй бол золгодог ажээ. Дүү хүн ахмад хүнийхээ тохойг дороос нь хоёр гардан хүндлэн золгодог.
Та сайн байна уу? гэж дүү хүн ахмад хүнийг мэндэлдэг.
Нэг хэсэг уулзаагүй бол Та амархан сайн байна уу? Та амар амгалан байна уу? гэдэг.
Хариуд нь: -Сайн байнаа. Та амархан сайн байна уу? -Сайн байнаа. Таны лагшин тунгалаг байна уу? -Сайн байнаа. Сонин сайхан юу байна? -Тайван сайхан байнаа. Таны ажил алба бүтэмжтэй сайн байна уу? гэдэг.
Хэрэв хоёр хүн өдөр нь уулздаг бол өглөө нь: -Тавтай нойрсов уу? -Тавтай унтлаа. Сонин сайхан юу байна? -Тайван сайхан байна гэдэг. Орой бол -Тавтай нойрсогтун. Та тавтай сайхан амрагтий. -Баярлалаа. Та тавтай нойрсогтун гэнэ.
Монголчууд дүү нь ахмад хүнийхээ амар мэндийг эхэлж асуудаг юм. Эрдэмтэн мэргэд, эзэн дээдэс, баатар цолтныг эгэл хүн энх амгалангийг нь эрдэг ёстой. Олон түмэн мэндлэж золгохдоо насны эрэмбээр нь мэндэлж золгодог учиртай.
Зочныг угтах, үдэх ёс нь уул зочныхоо хүндийн эрэмбээр доорхи хэдэн зүйл болно.
Үүнд: Гэрийн эзэн нь зочноо:
1. Гэрийн хашаа буюу албан байрныхаа гадаа үүдэнд гарч угтан үдэх
2. Зөвхөн гэр, өрөөнийхөө үүдэнд угтаж үдэх
3. Дотроос гаралгүй гэр өрөөндөө босож угтаж үдэх
4. Гэр өрөөндөө суугаагаар угтаж үдэх зэрэг болно.
Тэгэхдээ тэдгээрээс эхний хоёр янз нь биеэс ахмад буюу эрхэм хүнтэй учрахад ёслох бөгөөд сүүлийнхээр нь өөрөөс дүүмэд хүнд ёслоно. Ингэхдээ ахмад дүүмэд гэдэг нь ганц насны ялгавар бус албан тушаал, хүнд мэндийн зэрэг хамаарагдана.
Зочноо угтахад: Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилж ирэв үү? Сайн явав уу? Сайн ирэв үү? гэх буюу явсан хэргийн төрлөөр сургууль соёлд явсан хүнд : -Ном эрдэм их сурав уу? Эрдэм ном өндөр үү? гэх, ажлаар явсан бол явдал хэрэг сайхан бүтэв үү? Ажил амжилттай юу? Ажил бүтэв үү? гэх мэтээр асуухад ирсэн хүн бүгдийг сайн сайхнаар хариулдаг.
Зочноо үдэхэд: Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилоорой! Алтан шар чинь өлзийтэй болтугай! Алтан шар замдаа амар сайн яваарай! Сайн яваарай! гэхэд явж буй хүн нь хэлсэн хүн бүхэнд -Сайн сууж байгаарай гээж хэлэх буюу нийтэд нь: -Бүгдээрээ сайн сууцгааж байгаарай. Баяртай гэдэг.
ХАЛХЧУУДЫН МЭНДЛЭХ ЁСОН
Халхчууд мэндлэх, мэндчилгээний баялаг хэллэгийг амьдрал ахуйдаа уламжлан өргөн хэрэглэсээр ирсэн заншилтай.
Халхчуудын мэндлэх ёс нь жилийн дөрвөн улиралд зохицсон байхын хамт уулзсан хүнийхээ хийж буй ажил үйлсийг ерөөж, талархаж мэндлэх, улмаар амар амгаланг айлтгадаг аж. Халхчуудын дөрвөн улирлын байдлаар мэндлэх, үгсээс дурдвал:
Үүнд:
Зуны улиралд Сайхан зуншиж (зусч) байна уу? Мал тарга авч байна уу? Ногоо цагаа элбэг үү?
Намрын улиралд: Тарган сайхан намаржиж байна уу? Мал сүрэг тарга сайн авав уу? Сөл ногоо сайн уу?
Өвлийн улиралд: Өнтэй тарган, өвөлжөөгөөр сайн байна уу? Зутрахгүй мэнд байна уу?
Хаврын улиралд: Сайхан хаваржиж байна уу? Өвөлдөө мал сүрэг тарган оров уу? Төл мэнд, сүрэг өсч байна уу? гэх мэтээр цаг улирал харгалзан мэндчилэх үгс нь монголчуудын эрхлэн адгуулж ирсэн мал сүрэг, аж ахуй өөдрөг байхыг эрхэмлэн дээдлэхийн билгэдэлтэй үргэлж холбоотой байсан ажээ.
Мөн хүний үйлдэн бүтээж буй хөдөлмөрийг ерөөж мэндчилэх ёс их өргөн уламжлагджээ. Жишээлбэл, унгас ноос савж буй хүмүүстэй мэндлэхдээ: - Саваа чинь шандас Савсан ноос чинь мяндас болох болтугай! гэж ерөөн мэндлэхэд: - Тэр билэг бат сайхан орших болтугай! гэж ерөөлийг хүлээн авснаа илэрхийлэн хариу талархдаг байна.
Сааль сааж байх үед: - Хонь сүүтэй болог! - Саасан сав дүүрэг! Оёдол үйл хийж буй хүнд: - Үйл бүт! Үйл уран болог!
Эсгий хийж байх үед ирсэн хүн: - Дун шиг цагаан Дурдан шиг артай болох болтугай! - Бухын дух шиг бужийж, - Азарганы сайр шиг Арзайж байх болтугай! хэмээн ажил үйлсийг нь ерөөдөг ажээ.
Эдгээр ерөөлийг хүлээн авч хариуд нь: - Тэр ерөөл бат орших болтугай! Ерөөл шингэж байг (байтугай) гэх зэргээр хариу билэгддэг байв.
Мөн хурдан морь сойж буй уяачидтай мэндлэхдээ: - Агт сайхан агсарч байна уу? - Морь сайхан давхиж байна уу? - Морь хурдалж байна уу? гэж ажил үйлсийн утгаар мэндэлдэг ардын уламжлал бий.
Халхчуудын мэндчилгээний ёсонд хээр тал, аян жин, нүүдэлд яваа үест зориуд зам тосон уулзаж, мэндчилдэг заншил элбэг байв.
Тухайлбал, хонь хариулж яваа хүнтэй уулзахдаа: - Хонин сүрэг сайхан тогтож байна уу? хэмээдэг бол үдэш хонины хүн ирэхэд: - Хонь сайн хариулж, мал сайн тогтов уу? гэж асуун угтдаг.
Аян жинчид зам зуурт тааралдвал зөв талаараа зөрцгөөн, - Аян замдаа сайн явж байна уу? нутаг хошуу хаагуур вэ? гэх зэргээр хүндэтгэлтэй мэндлэн өнгөрдөг ёстой.
Мөн "Ая зан юутай вэ?", "Хэрэг зориг бүтэмжтэй юу?" гэж найрсаг дотноор, ажил явдлын сэтгэлээр мэндчилнэ.
Хадаг барьж золгох ёс
Өндөр настай буюу нутаг орчиндоо их хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгох ёс байдаг. Тэгэхдээ хадагны амыг буруу харуулж болдоггүй. Дүү хүн хадгаа гаргаж, амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсарган хураагаад золгож ч болно. Хадаг авсан хэвээрээ золгож ч болно. Хадаг тавьж өгч байгаа хүн ч гэсэн анхаарах зүйл бий. Тавьж буй хадгаараа бүх хурууг нь бүтээчихэж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж, алганд нь багтааж тавина. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ. Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо асар их хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий.
Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ах хүндээ хадгаа бүрмөсөн өгөөд золгодог бол, хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй ямагт өөртөө авч байдаг. Ямарч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулан, золгох үедээ унжиж буй хадгаа хүний гар дээр тавихгүй унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд очиход цаад хүн тань өврөөсөө юмуу, хажуунаасаа хадаг аваад хуруугаа ороогоод эхэлбэл та яаралтай "энэ хүн намайг ихэд хүндэтгэж байна даа" гэж бодоорой.
Сэтгэгдэл ( 28 )
Nice
маш хэрэгтэй мэдээлэл байна
Маш хэрэгтэй мэдээлэл байна \n
muu bn
Nice
Гххүбхуүбмлчмөмбоццлслумлрбёүблумуух
Хахаха
Маш өндөр
Энэ ямар тэнэг ям бэ хахахаха
I like it thx\n
Өаты78зёкё6съчк
Nice
Good
tuyftftyftftdtdtf\n\n\n
sex hiiimr medeelel een\n
mash uilgmjtoi blaa
Ахмад хүнийг ахаа эгчээ гэж дуудах хүндлэх Монгол ёсон орчин үеийн залуучуудын дунд тун ховор болсон.
Орчин цагийн Монгол улсын залуучууд ардчилсан хувьсгалаас хойш өөрөөсөө насаар ах эгч ахмад хүнтэй мэндлэх харилцах соёлоо их алдсан даа.
Баярлалаа
Хэрэгтэй мэдээлэл байна
Эх сурвалж нь юу вэ??
хэрэгтэй мэдээлэл байна.
Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна.
Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна.
Үнэхээр их баярлалаа
Баярллаа хэрэгтэй мэд бна
\:D/