Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган, дээрэмджээ

2025 оны 06 сарын 14

Зургаадугаар сарын 7, 9-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг “Туул голын эрэг дагуу амарч, зугаалж явсан иргэдийг дээрэмдлээ” гэх 2 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, иргэдийн өмчлөх эрхэд халдаж, хутга буюу зэвсгийн чанартай зүйл ашиглан, эд зүйлийг хууль бусаар авсан байж болзошгүй 22-24 насны 2 этгээдийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu