Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхэлнэ

2025 оны 06 сарын 14

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо зургаадугаар сарын 12, 13-ны өдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулав.  

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдсэн. Үүнийг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны гуравдугаар сарын тэтгэврийн зээлийн зохицуулалт хийсэн хэдий ч зарим зээлдэгчийн хувьд шилжилтийн үеийн хүндрэл үүсэж, бодлогын арга хэмжээнд тохируулга хийх зайлшгүй шаардлага үүсгэсэн. Ийнхүү гадаад, дотоод орчны цаашдын нөхцөл байдал, инфиляцын цаашдын төлөвийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байна. Түүнчлэн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн өндөр төлбөртэй зээлдэгчдэд үүсээд буй хүндрэлийг шийдвэрлэх зохицуулалтын арга хэмжээ авахаар боллоо. Энэхүү арга хэмжээ нь тухайн зээлдэгч өмнөх зээлийн төлбөрөө төлсний дараа дахин зээл авахад шаардлагатай санхүүгийн хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зээлийн төлбөрийн ачааллыг аажмаар бууруулахад чиглэгдсэн. Тэтгэврийн зээл нь чанарын хувьд цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил тул нэгдсэн нэг стандартыг мөрдүүлэх алгуур шилжилтийг хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Бодлогын дараагийн алхмуудыг дараагийн ээлжид авч хэрэгжүүлнэ" гэв. 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.59) 18 цагийн өмнө

Энэ нөхөр бидний төлөө олигтой юм хийхүү гонж өөрийнхөө төлөө л хийж бна

1  |  0
Зочин(202.9.46.239) 2025 оны 06 сарын 15

Улсад нэг бодлого байгаа байх зээл авахгүй байлдаа.

0  |  0
Зочин(202.9.46.239) 2025 оны 06 сарын 15

Улсад нэг бодлого байгаа байх зээл авахгүй байлдаа.

0  |  0
DR. ADITYA(102.89.68.135) 2025 оны 06 сарын 14

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(66.181.187.189) 2025 оны 06 сарын 14

ББСБ ру туугаад эхэллээ дэ ...

0  |  0
Зочин(202.55.182.178) 2025 оны 06 сарын 14

Мөнгөний бодлогын хорооныхон өөрсдийнхөө ББСБ-руу л шахаад байна уу даа гэж бодогдмоор

1  |  0
Зочин(202.126.89.125) 2025 оны 06 сарын 14

Одоогийн бгаа зээлээ төлтөл нилээн хугацаа бий, \nХуучин бол шугаман болгоод авах шаардлага гарвал авч болдог байсан одоо бод ямар ч аргаггүй болсоон мөлхөх нь дээ хөөрхийс

1  |  0
Зочин(202.126.89.125) 2025 оны 06 сарын 14

Цалингийн зээлтэй адил гэх юм тэтгэвэрийхэн гэхээр бүх боломж хаагдмал байдаг шүүдээ байр авах нтрт бол хүн биш шүү дээ

1  |  0
Зочин(202.126.89.125) 2025 оны 06 сарын 14

Хуучинаар нь үлдээж өгч болдоггүй юм уу даа хуучнаар болгооч ээ

0  |  0
Close menu