Хайнаньд хар салхитай байгаа тул АЯЛАХДАА болгоомжлоорой

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 14

“Wutip” далайн хар салхины улмаас Хайнань, Гуандун мужийн томоохон хотуудын нийтийн тээвэр зогсож, жуулчдын очих дуртай далайн эргүүдийг хаахад хүрээд байна. 

Пүрэв гарагт Sanya Phoenix Олон улсын нисэх онгоцны буудал 77 нислэгийг цуцалж, 23 нислэг нь хуваариасаа хоцорсон байна.

Түүнчлэн, галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоох, хуваарийг нь өөрчлөх арга хэмжээ авч байна.

Тус хоёр мужийн хэд хэдэн хот, сууринууд байгалийн гамшигт үзэгдэлтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг мөн түр зогсоогоод байна.

Хар салхи долоо, наймдугаар сард идэвхжил өндөртэй байх тул аялал жуулчлалын шугамаар  Хайнань, Гуандуныг зорихоор төлөвлөж байгаа бол цаг агаарын мэдээлэлд анхаарал хандуулах ёстойг сануулъя. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu