"Меrser Нuman Resourse Consulting" компани дэлхийн хамгийн бохир хотуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг гаргахдаа агаарын бохирдол, хог хаягдлыг ашиглалтын байдал, ундны усны хүрэлцээ, хангамж, эмнэлгийн үйлчилгээ, халдварт өвчний гаралт зэрэг үзүүлэлтийг харгалзан гаргасан байна. Судалгаанд хүн ам олноор суурьшсан 215 томоохон хотыг хамруулсан бөгөөд сүүлийн үед агаарын бохирдлоороо тэргүүлж байгаа нийслэлүүд орсон байна. Энэ хотуудын тоонд Гвинейн Конакри оржээ. Конакри нь Гвинейн нийслэл бөгөөд бохирдлын индекс 44.2 байсан ажээ. Тус нийслэл нь нэг сая гаруй хүн амтай. Африкийн баруун хэсгийн эрэг дээр орших бөгөөд жилийн агаарын дундаж хэм нь 24-32 байдаг ажээ.
Эх сурвалж: Нийслэл таймс
Сэтгэгдэл ( 0 )