Мөнгө л олж байвал нүдээ ухаад өгөхөөс буцахгүй гэдэг шиг баяжиж л байвал төрсөн үрээ "худалдан" шоронд илгээж өөрийнхөө нэр хүндийг аварч үлддэг болсон манайд Орхон голын эхэнд 40 орчим компани алт олборлож байгааг эх сурвалж хэллээ. Голын эхэнд битгий хэл адагт нь алт олборлоход тэр гол ширгэх аюултай. Алт угаасан гол, нуурууд лаг шавраар дүүрч эцэстээ өмхийрч хүн битгий хэл ан амьтан ойртохоо больсон олон газар гэхэд хэцүү "там" Монголд бий. Тэгвэл Монголын Улсын хамгийн урт гол болсон Орхон голын эхэнд 40 орчим компани алт олборлож, угааж байна. Олон аймаг, сум дамжин урсч, олон ч хүний ундны цэвэр ус болсон Орхон гол дэлхийд харьцангуй бага гол устай оронд тооцогддог Монгол Улсын хувьд хамгийн чухал “чандмана эрдэнэ” юм.
Нөгөө талаас дан ганц хүн гэлтгүй, ан амьтан, газар тариалангийн “амин судас” болсон Орхон голын эх болсон Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлож эхлээд байгаа 40 орчим компани хэдийгээр “Монгол газар”, “Алтан Дорнод Монгол” компанийн олборлолт хийсэн талбайд үлдсэн алтыг нь олборлоно гэж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч угтаа бол “Монгол газар”, “Алтан Дорнод Монгол” компаниуд голын яг голдирол дотор алт олборлоод зогсохгүй уурхайн хаягдал томоохон нууруудыг голдирол дагуу нь байгуулсан. Тэгэхээр өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан компаниудын газарт ажиллана хэмээн зөвшөөрөл авсан 40 орчим компани Орхон голын эхэнд голын голдирол дотор алт олборлох болчихоод байна.
Уг нь Засгийн газраас голын эргээс 50 метр дотор алт олборлохгүй гэсэн тогтоол гаргасан ч тэрийг нь “Монгол газар” хэмээх Монголын компани ч тэр “Алтан Дорнод Монгол” хэмээх Оросын компани ч тэр үл ойшоож, бүр голын голдирол дотор монгол, гадаадын компанид алт олборлож, голын эх дагуу лаг шавраар дүүрсэн нуур, цөөрөм байгуулж байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулсаар. Жишээ нь гаднын оронд гол ус битгий хэл хуурай газар дээр олборлолт явуулсан уул уурхайн компаниуд техникийн нөхөн сэргээлт /ухсан газраа шороогоор нь буцааж булах/, биологийн нөхөн сэргээлт /булсан газраа ургамалжуулах/ хийж, нөхөн сэргээлт гэдэг зүйл ийм хоёр шат дамжлагатай байхад манайд бөөн хэл ам болж нөхөн сэргээлт хийлээ гэдэг ч үнэндээ техникийн нөхөн сэргээлт л хийдэг.
Тэгэхээр голын эх бохирдуулж, хүн, амьтан, ургамлын эрүүл мэндэд хор хохирл учруулж, цаашлаад газар тариалангийн ургацал муугаар нөлөөлж буй алт олборлогч компаниуд төр нэр л барьсан болохоос биш “алтны нинжа” нараас дутахгүй болжээ. Бүр тэдгээр компаниудын зарим нь хулгайгаар алт угааж байгаа гэнэ. Голын эхэнд техник хэрэгслээ зоон алт угааж эхэлсэн дээрх 40 орчим компаниудын ихэнх нь жирийн “алтны нинжа”-гаас дээрдэхгүй усан буун төхөөрөмжтэй бөгөөд түүгээрээ алтаа угааж, шороог нь голын усанд хаяж байна.
Үнэндээ 1 цэн /3,7 грамм/ алт угаахад 3,7 кг-аас 37 кг шороо голын усанд лаг шавар болон тунаж үлддэг. Тэгвэл голын эрэг дээр алт угаадаг усан буунаас гадна голын усанд хөвж алт угаадаг “Драг” хэмээх төхөөрөмжийг Орхон голын эхэнд алт олборлож буй зарим компани ашиглаж байна. Адаглаад энэ төхөөрөмжийг байгаль орчинд ямар хор нөлөөтэй болохыг нь мөн ажиллуулах зөвшөөрлийг хаанаас олгосныг нь тогтоох шаардлагатай байна.
Сэтгэгдэл ( 2 )
odoo ydahgyi orhon gol maani shirgeed alga bolohn dee huurhii,altiig zaaval tegj yhyylj baih yamar hereg bainaa baisan bairandaa baijl baigl dee yr ach nart maani heregtei litsenz olgoj heden myangan tsaasiign karmaalahl geed ylairaad baitsgaah um ee chaavaas
Хуучины олон ховор ном сэтгүүл романуудаас бүрдсэн номын сан зарна 95705545