Монгол Улс даяар мод тарих үндэсний өдөртэй болох тухай Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаснаас хойш 5 жил болж байна. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр 11.00 цагаас Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд чуулж байгаль орчин, экологи зэрэг асуудлаар чуулах гэж байна. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэх юм.
Арга хэмжээг Eagle телевиз шууд дамжуулан үзэгчдэд хүргэх гэж байна.
Сэтгэгдэл ( 0 )