Төрийн ордны барилгыг засварлахад 40 тэрбум шаардлагатай

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 18

  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийсэн байна. Мэдээлэлд дурдсанаар Төрийн ордны барилгыг 1951 онд ашиглалтад оруулсан. Өнөөг хүртэлх хугацаанд хэд, хэдэн удаагийн засварт оржээ. Барилгын үндсэн тулгуур баганууд муудсан гэж мэргэжлийн дүгнэлт гарсан байна.

    Иймд Төрийн ордны барилгыг үе шаттайгаар буулгаж, дахин засварлах шаардлагатай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Тухайлбал, Барилга хот байгуулалтын яамны гаргасан урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 онд ашиглалтад орсон хэсгийг буулгаж, дахин барихад ойролцоогоор 38.8 тэрбум төгрөг, 1981 онд баригдсан хэсгийг хүчитгэн засварлахад 3.6 тэрбум төгрөг шаардах ажээ. Дээрх тооцоогоор засварт 40 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна. Энэ асуудлаар тус байнгын хорооноос  Засгийн газарт чиглэл өгсөн байна. Төрийн ордоны засварт хэдэн төгрөг зарцуулахыг нарийн тооцоолол гаргах, энэ хугацаанд УИХ, Засгийн газар хаана ажил үүргээ гүйцэтгэх ямар зохицуулалт хийх талаараа дахин байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгосон байна.

Т.Амараа 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх(202.70.46.232) 2025 оны 03 сарын 13

Идэх юм олдхоо бөйгаад одоо бүүр зүгээр бгаа байшин нурааж нуглаа гаргаж идэхнүү пиздануудаа тэрний оронд цэцэрлэг сургуулиуд нэмж бариач

1  |  0
Ажил(182.160.5.50) 2025 оны 03 сарын 13

Ажлаа хий юун барилга вэ

1  |  0
Ажил(182.160.5.50) 2025 оны 03 сарын 13

Ажлаа хииииии юун барилга вэ

1  |  0
Дорж(202.21.106.101) 2025 оны 03 сарын 13

Энэ хэдэн хулгайч дарагдаж үхнэ л биз. Илүүдээ гарсан мөнгө алга байна . Ажлаа хийгээч. Юун барилга нураах вэ? Өмнө нь болоод л ирсэн юм.

1  |  0
Top