БНХАУ-ын иргэд манай улсад визгүй зорчихоор болсон тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж, шүүмжлэл өрнөсөн. Ийм шийдвэр гараагүй гэдгийг албан ёсны эх сурвалж мэдээлж байна. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “БНХАУ-ын иргэд манай улсад энэ оны 1-р сарын 5-ны өдрөөс эхлэн визгүй зорчихоор боллоо гэсэн мэдээлэл цахим ертөнцөд тархаад байгаа нь ор үндэсгүй худал мэдээлэл юм. Энэхүү асуудал засгийн газар болон УИХ-ын түвшинд яригдаагүй цаашид ч визтэй байх журам хэвээр үйлчилнэ” гэв
Энэхүү ташаа мэдээлэл цацсан анхны хүн нь Их аварга Д.Дагвадорж аж. Тэрээр өөрийн нүүр номоороо дамжуулан “Хятад иргэд манай улсад визгүй зорчихоор болсон байна. Надад сая нэг хятад хүн хэллээ” хэмээн бичсэн нь олон нийтийн анхаарлыг хандуулахад хүргэсэн юм. Харин Их аварга Д.Дагвадорж өнөөдөр "Гадаад харилцааны сайд мэдэгдэл хийлээ. Би постоо устгалаа.Цаашид юу өрнөөд явахыг цаг хугацаа харуулах байх. Ямхын ухаанд хэзээ ч бүсээ сулруулж болохгүй бол уу" гэж нүүр номондоо бичсэн байв.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 2 )
chi naanaa yu xolioj syygaa golog we.moron ta 2 zorigiin xergiig siidexgvi yu.omnox baasaa tsewerleegvi baij oor gazar bitgii baagaad bai.
Ийм үг яриа яагаад гараад байгааг төрийн хариуцлагатай-өндөр албаныхан бол ач холбогдол өгч эрэгцүүлэн бодох хэрэгтэй юм шүү