УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр/2017.01.24/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд “Төслийг нь хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ.
Тогтоолд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг ирэх зургадугаар сарын 26-нд байхаар заажээ. Энэ нь санал хураалт болохоос 150 хоногийн өмнө сонгуулийн тов тогтоох ёстой хуулийн хугацаатай холбогдож гарч байгаа юм.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгажээ.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )
Huzuugui hulgaich bushuuhan dald orood shorondoo ywaasai
Huzuugui hulgaich bushuuhan dald orood shorondoo ywaasai