Ц.Мөнх-Оргил сайд Хятадын Засгийн газраас дахин УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 25

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьжээ.

Ц.Мөнх-Оргил сайд “Монгол Улс нь “Нэг Хятад”-ын уламжлалт бодлогыг тууштай баримталж, Түвд нь Хятадын салшгүй нэг хэсэг, Түвдийн асуудал Хятадын дотоод хэрэг гэж үзсээр ирсэн бөгөөд бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх нь хоёр талын харилцааны хөгжлийн суурь зарчим гэж үздэг. Гандантэгчэнлин хийдийн урилгаар Далай ламын Монголд хийсэн айлчлал Монгол, Хятадын найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газар харам. Түүнчлэн Далай ламын айлчлал болон X Богдыг тодруулах асуудлаар өмнө нь олон нийтэд Монголын хэвлэлээр мэдэгдсэн байр сууриа дахин илэрхийлж, монголын тал БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг” хэмээсэн байна.

Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Түвдийн шашны тэргүүн, 14-р далай лам Монголд дөрөв хоногийн хугацаатай айлчилж, төгсгөлд нь 10-р Богд тодорсон, түүнийг 3-5 нас хүрэхээр олон нийтэд зарлана гэдгээ мэдэгдсэн билээ.

Далай ламын айлчлалыг Хятадын Засгийн газар эсэргүүцэж, удаа дараа манай ГХЯ-нд хандсан мэдэгдэл хийсэн. Тэд Монголын Засгийн газрыг тун болчимгүй үйлдэл хийж байна хэмээн шүүмжилж, ойрын хугацаанд болох байсан улс төрийн бүхий л айлчлалыг цуцлаад байсан юм. Монголын Улсын Засгийн газар эдийн засгийн хямрал, бондын эргэн төлөлт гээд нэлээд асуудалтай тулгарч, Хятадаас 4,3 тэрбум долларын зээл авахаар төлөвлөж байжээ. Харамсалтай нь УИХ-ын дарга М.Энхболд авсан зээлээ юунд зарцуулахаа огт төлөвлөөгүй байсан тухай гадны хэвлэлүүд бичиж байна.

Энэхүү асуудлаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятадын талаас уучлалт хүссэн захидал илгээж, одоогийн Засгийн газар үйл ажиллагаа явуулах хугацаандаа Далай ламыг Монголд дахин хөл тавиулахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч үүнд олон нийт Хятадын талд хэт тал зассан, давраасан асуудал хэмээн шүүмжлэлтэй ханддаг. Харин олон нийтийн санаа бодлыг огт сонсолгүйгээр Ц.Мөнх-Оргил сайд Хятадын талаас дахин уучлалт гуйжээ.

Түүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр улс болон хоёр улсын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ гэдгийг тэмдэглээд монголын талын өмнө нь хэвлэл, мэдээллээр нээлттэй мэдээлсэн байр суурь, ялангуяа энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг айлчлуулахгүй байх тухай тодорхой амлалт өгснийг хятадын тал анхааралдаа авснаа илэрхийлэв. Цаашид монголын тал хоёр улсын харилцааны хөгжлийн төлөө хятадын талын язгуур эрх ашгийг хүндэтгэн, Хятад, Монголын харилцаанд бий болсон сөрөг нөлөөг арилгахад бодитой хүчин чармайлт гаргаж буйд баяртай байна” хэмээжээ.

Ц.Мөнх-Оргил сайдын удаа дараа уучлалт гуйсан байдлаас харахад Монголын эдийн засгийн уналт ба сэргэлт урд хөрштэй салшгүй холбоотой болжээ. Хятадаас орж ирэх 4,3 тэрбум доллараас гадна Монголын эдийн засагт түлхэц болох өөр ямар гэрээ хэлэлцээр яригдаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч 80 гарсан өвгөн ламын айлчлалаас үүдэж Монголын төр Хятадын Засгийн газрын өмнө бөхөлзөж буй нь нэг талаараа ичгэвтэр хэрэг билээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 44 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ооо(103.10.22.2) 2025 оны 03 сарын 13

яалаа гээд л дахин дахин уучлалт гуйгаад байдаг юм бэ

1  |  0
reader(122.201.31.203) 2025 оны 03 сарын 13

АНУ-ын ТТГ-аас судалгаа хийгээд Израиль улс нь ойрын 20 жилийн дотор Дэлхийн газрын зурагнаас арилж алга болно гэжээ. Одоо энэ улсын хүн ам 5,5 сая байгаагаас 2 сая гаруй нь АНУ, 1,6 сая нь Баруун Европ руу, 1 сая нь - ОХУ ба Зүүн Европ руу цагаачлана гэжээ. Үүний гол шалтгаан нь гадны нөлөө бус, дотоодын асуудлаас болно гэж дүгнэжээ. Дараагийн алга болох улсаар нэгэн улсыг нэрлэж байгаа юм байна шүү!. . .

1  |  0
bi(172.56.11.1) 2025 оны 03 сарын 13

Ene yadag muu urvagch dulzen be. Buhel buten ulsiig tuluulj uuchlal guigaad bhdaa yadgiin ? Yu hiisen yasan gej hyataduudaas gululzuud bga gulug ve

1  |  0
Oyu(184.96.152.37) 2025 оны 03 сарын 13

Ooroo ogtsorchohvol zugeer yum bishuu

1  |  0
зочин(202.179.7.66) 2025 оны 03 сарын 13

шашин шүтэх эрхэнд минь халдаад байна

1  |  0
zochin(27.123.214.125) 2025 оны 03 сарын 13

Zuv yarij,zuv uildel hiij chaddagguin bol ,chi yadaj chimeegui sursanaaraa idej ,uugaad l suuj baigaach

1  |  0
oto(90.194.74.69) 2025 оны 03 сарын 13

Manaihan odoo uls hoorondiin diplomat hariltsaan deer ingej hamaagui toglohoo bolimoor yum. Monkh-Orgiliin uridah medegdeld chi ene medegdeld chi yamar meg uuchilalt hussen ug useg alga l baina shuu dee.Harin diplomat hariltsaanii uudnees uudees baigaa nohtsol baidaliig tun gargatstai tailbsrlasan l baina. Serguulchid hunii helsen ugiig ter chigeer damjuulj baihgui chuham yaagaad oorsdiin huviim unelelt dugnelteer asuudaliig guivuulaad baigaa ni neg l oilgomjgui. Diplomat hunii bair suurinaas chi handsan gadaad hariltsaa haroutssan alban tushaal huviin bus tuhain tor barij baigaa zasagiin gaza

1  |  0
иргэн(150.129.142.160) 2025 оны 03 сарын 13

Монгол орон манжийн дарлалд байсан үе санагдаж байх чинь. Монгол ноёд манжийн хааны өлмийд очиж сөгдөөд л:::..Нэртэйгээр нь хадаг барьж очоод танайд дагаар орье гээд гуйчихгүй дээ

1  |  0
2222(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

тэнэгтхийм даа

1  |  0
ШИВШИГ(202.179.23.124) 2025 оны 03 сарын 13

ГАНЦ ЭНЭ ХҮНД БИШ МАН НАМЫН ЗААВАР ЧИГЛЭЛЭЭР Л ХИЙЖ БАЙГАА БАЙЛГҮЙ.ХЯТАДУУД ОДОО БӨХИЙЛГӨЖ БАЙНА ДАРААГИЙН УДААД ТОЛГОЙГ НЬ АВНА ГЭНЭ ДЭЭ.НЭГЭНТ УРВАГЧ ГЭСЭН НЭР ЦОЛ ҮҮРД ҮР ХҮҮХДҮҮД ҮЕ УДМААС НЬ САЛАХГҮЙ ДЭЭ.ШИВШИГ ГУТАМШИГ УРВАГЧДЫНХАН

1  |  0
ШИВШИГ(202.179.23.124) 2025 оны 03 сарын 13

ГАНЦ ЭНЭ ХҮНД БИШ МАН НАМЫН ЗААВАР ЧИГЛЭЛЭЭР Л ХИЙЖ БАЙГАА БАЙЛГҮЙ.ХЯТАДУУД ОДОО БӨХИЙЛГӨЖ БАЙНА ДАРААГИЙН УДААД ТОЛГОЙГ НЬ АВНА ГЭНЭ ДЭЭ.НЭГЭНТ УРВАГЧ ГЭСЭН НЭР ЦОЛ ҮҮРД ҮР ХҮҮХДҮҮД ҮЕ УДМААС НЬ САЛАХГҮЙ ДЭЭ.ШИВШИГ ГУТАМШИГ УРВАГЧДЫНХАН

1  |  0
Анхаар(202.179.24.162) 2025 оны 03 сарын 13

Өмнө нь сайд байхдаа 5 хүн буудуулчихаад МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛ ГУЙГААГҮЙ ШҮҮ.

1  |  0
s(103.23.51.2) 2025 оны 03 сарын 13

haytad mongolin hariltsaa muudsan ni hvelel medeelelees uudeltei gej harj bolhoor bna , hun bur medeeleldee ezen baij hariutslagtai medeelel tavij baihiig anhaaruulj baina

1  |  0
s(103.23.51.2) 2025 оны 03 сарын 13

sdaa yumaa ingej hudlaa medeelel damjuulj yah ve yamar zorilgtoi yum ve 2 uls margaldaj baiva setguulch ta nard iluu saihan baidag yum ta nar iim yumaar tsaljih durtai yumuu humuusiig hangarlduulj ,,,, eniigee yag odoo zogsoo

1  |  0
Zochin(122.201.24.135) 2025 оны 03 сарын 13

Setguulchee humuusiig ingej hagaralduulahaa boliochee. Zalhmaar umaa. Zahialgaar bichij mungu l avch bval boloo gej uu. Busad ni padliigui um bna l daa.

1  |  0
Зочин(121.168.26.232) 2025 оны 03 сарын 13

ОУ н шинжээч монголыг Хятад цэргийн хучээр биш зээлийн хучээр Тажикастан шиг газар нутгийг нь эзлэн авч Байна гэж бичсэн Байна дээр нь Менх Оргил дахин дахин уучлал гуйдаг нь юу л болоод Байна даа ийм сайдтай монгол тер Байхуу

1  |  0
Пизда монх оргил(202.9.43.83) 2025 оны 03 сарын 13

Энэ нэг бишээ.энэ сайд ажлаа хийж чадахгуй байна

1  |  0
зочин(202.21.106.132) 2025 оны 03 сарын 13

Манай зарим сэтгүүлчид хоёр орны харилцааг муутгахыг юундаа хүсдэг юм бол. Ядахдаа хүний ярьсаныг бүрэн гүйцэд сонсож, ойлгоод бичиж баймаар юм. Трампын сэтгүүлчид бол хамгийн адгийн новшнууд гэсэнтэй санал нийлэхээс өөр аргагүй болж дээ

1  |  0
Дорж(202.21.106.149) 2025 оны 03 сарын 13

Энэ муу пиздаа яах гэж дахин дахин хужаагаас уучлалт гуйгаад байна вэ? Ийм урвагчыг өршөөж болохгүй.

1  |  0
mgl(202.21.106.111) 2025 оны 03 сарын 13

2 hurshtuugei evtei nairmadaltai bh ni zui! gehdee yun deer buult hiij yun deer tolgoi gedger bhiig mundag erdem chadaltai eh ornoo gesen 2gui setgeltei negen bh yostoi l doo! ueiin ued damjigdaj irsen har hairtsagnii bodlogo bur aldagdsan! turd garsan tushmeduud dotor alsiin haraatai uhaant mergen udirdagch neg ch bhgui bgaa ni unuugiin tsuvuun tsagiig l heleed bn daa!

1  |  0
иргэн(202.21.106.129) 2025 оны 03 сарын 13

энэ муу гөлөг яах гэж хужаагаас дахин дахин уучлалт гуйгаад солиороод байгаа муу хөгийн банди вэ.

1  |  0
Иргэн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

ЗА ДАА ХҮН АЛСАН ХҮН ӨӨДӨЛДӨГГҮЙ ГЭСЭН ҮГ БИЙ. ЭНЭ МУУХАЙ СҮГ МАН.Д Л ХЭРЭГТЭЙ ЮҮ ГЭХЭЭС МОНГОЛД БАЙМГҮЙ Л АМЬТАН ДАА. ИЙМ ХҮМҮҮС ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРДАГ, ИЙМ ХҮМҮҮСЭЭР ТӨРӨӨ БАРИУЛДАГ УЛС, АРД ТҮМЭНД ТЭНГЭРИЙН ХАРААД ХҮРЭЭ БИЗ ДЭЭ. ЦӨВҮҮН ЦАГ ГЭЖ ЭНЭ БХ ШҮҮ

1  |  0
Amar(66.181.188.247) 2025 оны 03 сарын 13

Monhorgil oo chi bitgii hujaagiin bogsiig doloochih gd bai bidni mongolchuud hujaagaas bain bain uuchilalt guihaar gem hiigeegui chi chini chingisiin ur udam bzd ayataihan baigaarai..

1  |  0
ИРГЭН(202.179.23.124) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЫГ ХЯТАДАД ДАГААР ОРУУЛААРАЙ ГЭЖ МАН-ЫГ АРД ТҮМЭН СОНГООГҮЙ Л ЮМСАН ЮУ БОЛООД БАЙНА АА.ХЯТАДЫН ӨМНӨ СӨГДӨЖ ШИВШИГ БОЛЖ БАЙХААР ЗЭЭЛИЙ НЬ АВАХ АЛБА БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ.АРД ТҮНЭЭСЭЭ ГУЙВАЛ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ИДЭХ ХООЛОО Ч ХАСААД БАЙГААГАА ӨГЧИХӨЖ ЧАДНА ШҮҮ.

1  |  0
ИРГЭН(202.179.23.124) 2025 оны 03 сарын 13

ЭХ ОРНОО ХАМГААЛСАН СЭТГЭГДЛИЙГ УСТГААД БАЙГАА НЬ ЮУ БОЛЖ БАЙНА АА.ТА НАРЫГ ДАРАМТЛАЖ БАЙНА УУ?

1  |  0
ИРГЭН(202.179.23.124) 2025 оны 03 сарын 13

ЭЦЭГ ӨВӨГДӨӨСӨӨ ХАЛУУН АМЬ БҮЛЭЭН ЦУСАА ХАЙРЛАХГҮЙ ЭНЭ МОНГОЛ ЭХ ОРНОО ХАМГААЛЖ ТУСГААР УЛС БАЙЛГАСААР ИРСЭН БААТАРЛАГ ДАЙЧИН ТҮҮХИЙГ ЭНЭ МАН-ЫНХАН БӨГСӨӨ АРЧААД ХАЯДАГ ЦААС ШИГ АРЧААД ХАЯЧИХЛАА ДАА.ОДОО УРВАГЧИД УЛАМ Л ХЯТАДРУУ БҮХНИЙГ ЧИГЛҮҮЛНЭ ДЭЭ.ДЭЛХИЙ ДЭЭР ГАНЦ ХЯТАД БАЙГАА БИШ ДЭЭ.ЗЭЭЛЭНД УЛСАА ӨГЧ БАЙХААР АРД ТҮМНЭЭСЭЭ ГУЙГААЧ АРД ТҮМЭН БАЙГААГАА ӨГӨӨД ЭХ ОРНОО АВРНА ШҮҮ ДЭЭ.ТА НАР ЯАЖ ЧАДАЖ БАЙНА АА.ЭХ ОРНОО АЛДЛАА ШҮҮ ДЭЭ.ӨЛМИЙД НЬ СӨГДӨЖ БАЙГАА ХУЛГАЙЧУУДЫГ АРД ТҮМЭН МОНГОЛЫГ ХЯТАДАД ӨГӨӨРӨЙ ГЭЖ СОНГООГҮЙ ШҮҮ.УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАЖ БОЛОХГҮЙ ЮУ? ХААШАА ХЭНД ХАНДАХ ВЭ?

1  |  0
Zochin(202.72.245.70) 2025 оны 03 сарын 13

Uih zuv, bid 1 delhii deer hamtarch amidarch baigaa bolohoor,1 aaraa yum shig duraaraa bj bolohguim bol uu, ail hunii ami 1, saahalt hunii ami 1”

1  |  0
baTAA(61.104.129.102) 2025 оны 03 сарын 13

olon ulsiin shivshig boloh yum iim teneg yumuudiig bugdiig ni ogtsruulah heregtei garch jagsaal tsuglaan hiij

1  |  0
Zochin(66.181.191.17) 2025 оны 03 сарын 13

Shivshig

1  |  0
Зочин(182.160.37.105) 2025 оны 03 сарын 13

Утсаар ярьсан яриаг нь сонсож байгаад мэдээллэдэг хүн байгаад байгаа юм уу.Эсвэл энэ бичсэн сэтгүүлч нь сонсож бсан юм болов уу. Энэ хүнээр маш их оролдох юм аа. Угаасаа эсрэг нам болон өөрийн нам дотор нь ингэж биелүүлдэг хүмүүс олон бдаг юм бна лээ дээ. Ажлаа ч хийж болохгүй хэцүү ч юмаа даа.

1  |  0
ГХС-Д ОГЦОРОХ БОЛЖЭЭ(202.9.41.128) 2025 оны 03 сарын 13

МӨНХОРГИЛ ОДОО БОЛЬЖ ҮЗМЭЭР ЮМ АА ГАДААД ХЭРГИЙН САЙДААСАА ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ ИЙМ ХҮН МОНГОЛЫН НЭРИЙГ ОЛОН УЛСАД БУЗАРЛААД ДУУСЛАА ОДОО ХУРДАН ОГЦРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ БНА.

1  |  0
я зочин(103.26.194.40) 2025 оны 03 сарын 13

Энэ юу гэж тэнэгтээд бна УИХгишууд сайд дарга нар цаглингаасаа татгалз хахуулдаад авсан менгее буцааж ег оффшорный нуусан мененуудее олоод ир хэрэв тэгэж чадвал ард иргэд бид бусээ чангалаад улсаа хегжуулээд муусайн хужаа нарыг гуйхгуй та нар хулгай хиисэн менге буцаагаад ег

1  |  0
зочин(43.242.243.227) 2025 оны 03 сарын 13

Нөгөө бидний гурав дахь хөрш гэдэг АНУ Тайвантай чөлөөтэй харьцаж байна. Манай аймаг хотууд Хятадын ямарч хот сууринтай чөлөөтэй харьцдаг бус уу. Ингэж хэдэн төгрөгний төлөө доошоо ороод дахин дахин гуншигнаад байдаг нөгөө Монгол бахархал яасан бэ. Эх орон минь цаашдаа идүүлэх юм байна.

1  |  0
я зочин(103.26.194.40) 2025 оны 03 сарын 13

Энэ юу гэж тэнэгтээд бна УИХгишууд сайд дарга нар цаглингаасаа татгалз хахуулдаад авсан менгее буцааж ег оффшорный нуусан мененуудее олоод ир хэрэв тэгэж чадвал ард иргэд бид бусээ чангалаад улсаа хегжуулээд муусайн хужаа нарыг гуйхгуй та нар хулгай хиисэн менге буцаагаад ег

1  |  0
тамын хаалга(43.242.243.229) 2025 оны 03 сарын 13

Энэ муу яасан өлөн гөлөг вэ энэ мууд тэр зээлнээс нь хэдийнэ өгнө гэж хэлсийн бол муу хужаагын шээс

1  |  0
гайхагч(202.9.42.240) 2025 оны 03 сарын 13

Утсаар ярилцсан яриаг нь нэг ховч нөхөр чагнаад л суудаг юм болов уу. Эсвэл хэлмэрч гэх нөхөр мэргэжлийн дагуу бусдад дамжуулдаг байх аа

1  |  0
Top