Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын “Анлимитед” компани Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн баримтууд дэлгэгдсэн. Тэгвэл Ц.Нямдорж энэ мэдээллийг баталж, Эрдэнэт үйлдвэр лүү хүүгээ дэмжээд өгөөрэй гэж ярьснаа хэвлэлийн хурлын үеэр хүлээн зөвшөөрлөө. Ийнхүү аавынхаа дэмжлэгээр шууд шалгарсан “Анлимитед” ХХК хоёрхон гэрээгээр сая доллар хол давсан мөнгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулж чаджээ. Ингэхдээ зах зээлд 50 мянган төгрөгийн үнэтэй сүлжээний кабелийг 300 мянган төгрөгөөр буюу зургаа дахин өсгөж шахсан байна.
Энэ мэдээлэл анх цацагдахад Ц.Нямдорж огт тийм зүйл байхгүй гэж мэлзэж явсан. Дараа нь баримтаа гаргаад ирвэл ярина гэж байсан. Харин өнөөдөр хүүтэйгээ хамтарч төрд шахаа хийсэн хэргээ хүлээлээ.
Ц.Нямдоржийг шударга улстөрч гэж олон нийт үнэлдэг судалгаа бий. Харамсалтай нь энэ шударга гэсэн багны цаадах үнэн дүр төрх нь нэг иймэрхүү. Одоо Ц.Нямдоржийн юунд нь итгэж, юуг нь үл тоох вэ. Төрийн мөнгийг хүүтэйгээ хувааж идсэнээ хээв нэг зарлаж суугаа тэр амнаас гарсан “шударга ёсыг тогтооно” гэх үгэнд хэн үнэмших билээ.

Сэтгэгдэл ( 7 )
монгол төрд шургасан ЭСМЕЛ Сайд
яадгын энэ хүн төрийн төлөө их зүйлийг хийж бүтээсэн хүн.Юу ч хийгээгүй байж тэр бумаар нь идээд юу ч болоогүй юм шиг гахай шиг таргалаад жаргаж байгаа нөхдүүд олон байна.Монгол улсын ирээдүйн ерөнхийлөгч шүү.Өөр олигтой хүн байхгүй ирээдүй хойч үеэ бодож офшорчдыг илрүүлэн харь холын нутагт байсан тэднийг баривчлах шийдвэр гаргах хүн энэ хүн л гэж бодож байгаа санал нийлэх хүн олон байгаа байх битгийн намнах гээд байцгаа
Nyamka dolir gulugteigee hamt mongoliin turuus zailaaa
ene zvgeer il garsan n shde, uhuul ulsiin nuutsig hujaad zarsan ntr gd ih l yum hovrono do
эх оронч царайлсан шуналын тулам үр хүүхэдтэйгээ нийлээд ингэж луйварчин царайлж байгаагаасаа ичээсэй,авгай нь гэж нэг яйжгар юм архины зөвшөөрөл зарж баахан хүмүүс хордуулаа биз дээ,даанч чанга орилоод байсиймаа
Мэнгэт ийм багтай дөрөвд байж дээ.Дээлийг нь нөмөрүүлэх хэрэгтэй....Даанч их хашгираад байсан идсэн нь ил гарах гээд байсан юм байна.Дөрвөдийг дөнгөлөх хэрэгтэй.....
ёстой мал юм даа