АН-ын даргын сонгуулийн санал хураалт энэ сарын 29-нд болно. Намын дотоод сонгуулийн журамд нэр дэвшигчид мэтгэлцэх зохицуулалт бий. Энэ дагуу телевизийн мэтгэлцээнийг зохион байгуулахыг Ж.Батзандан намын сонгуулийн хороонд хүсэлтээ илэрхийлсэн байна.
Ж.Батзандан энэ талаар хэлэхэдээ “Намын даргын сонгууль зохион байгуулах журмын 5 дугаар зүйлийн 5.4.1-д " ... мэтгэлцээнийг үндэсний хэмжээний телевизээр нэг удаа зохион байгуулна" гэж заасны дагуу телевизээр мэтгэлцээн зохион байгуулахыг АН-ын даргын сонгуулийн хорооноос уриалж байна. Нэр дэвшигчид маань дэмжиж, оролцоно гэдэгт итгэлтэй байна. Журмын дагуу телевизийн мэтгэлцээн зохион байгуулахыг хүссэн бичгээ намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарт хүргүүлсэн байгаа” гэсэн юм.
Одоогоор мэтгэлцээн зохион байгуулах эсэх нь тодорхойгүй байна.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 2 )
za batzandan an-yn darga bolwol iim erunkhii saydtay bolno gesen ug . za baakhan duwchignuud buteekh khiikhee martsan baina daa
ЕР НЬ ИНГЭЖ ИХ ЗАРДАЛ ЧИРЭГДЭЛ БОЛЖ БАЙСНЫ ОРОНД ТОДОРХОЙ СЭДВYYДЭЭР ТЕЛЕВИЗЭЭР ЯРИХ НЬ ОЛОН ТYМЭН Ч НЭГ ЗЭРЭГ СОНСОЖ ДYГНЭЛТ ХИЙЖ СОНГОЛТОО БАТАЛГААЖУУЛАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. ЮУНЫ ТЕЛЕЕ ЭНЭ ОЛОН СУВАГ МОНГОЛД БАЙГАА БИЛЭЭ