Б.Мэдрээ: “Эрдэнэт”-ийн 49 хувийн гэрээний хүрээнд Монгол Улсаас хэн ч хохироогүй

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 25

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар өчигдөр ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулсан билээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр нь хууль бус. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчсөн, Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхэд халдсан учир Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож, тус үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж, 100 хувь улсын үйлдвэрийн статусаар ажиллуулах хэмээн гарчээ.

Энэхүү дүгнэлттэй холбоотойгоор өчигдөр буюу энэ сарын 24-нд “Монгол Зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд, ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, ХХБ-ны гүйцэтгэх захирал, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн О.Орхон нар мэдээлэл хийсэн юм.

Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн,  ХХБ-ны гүйцэтгэл захирал О.Орхон, ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд нарын байр суурийг хүргэе.

О.Орхон: Бид хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй


ХХБ зөвлөхөөр оролцсоны хувьд байр сууриа илэрхийлж байна. Энэ дүгнэлт хэт нэг талыг барьсан, өрөөсгөл, банкны нэр хүндэд халдсан байдлаар гарсан. Худалдаа Хөгжлийн Банк Монгол Улсын хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Бид Ц.Нямдорж гишүүний удаа дараа мэдэгдээд байгаа шиг хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй.  ХХБ иргэд, ААН-үүдэд зээл олгохоос гадна төрийн олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар манайхаас "Монгол зэс" корпораци 80 сая ам.долларын зээл авсан. Манай банкны жилийн актив 6,6 их наяд төгрөг байдаг. Бид одоогоор гурван их наяд төгрөгийн зээл олгоод байгаа. Тэгэхээр “Монгол зэс” корпорацийн авсан энэхүү зээл нь манай олгодог зээлийн багахан хэсэг юм.

Энэ бол ямар нэгэн мөнгө угаасан үйлдэл биш. Эцэст нь хэлэхэд бид байнгын буюу жилд хоёр удаа төв банкны шалгалтад ордог. Хууль ёсны байгууллагуудын гаргасан дүгнэлтээр ямар нэгэн алдаа зөрчил илрээгүй.

Б.Мэдрээ: “Эрдэнэт”-ийн 49 хувийн гэрээний хүрээнд Монгол Улсаас хэн ч хохироогүй


Би бол ХХБ-ны үүсгэн байгуулагчдын нэг, хоёр удаа энэ банкны гүйцэтгэх захирлаар томилогдож байсан хүн. Ажлын хэсгийн дүгнэлтийг хэтэрхий нэг талыг баримталсан өрөөсгөл гэж үзэж байна. Өнөөдөр ХХБ-ны үйл ажиллагаа хэвийн, Монголбанкнаас гаргасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаж байна. Яг үнэндээ Засгийн газар банкны үйл ажиллагааг дүгнэдэггүй.

Монголбанкны шалгалтаар болон Олон Улсын Аудитын байгууллагын шалгуураар ч тэр ХХБ хэвийн үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүгнэлт гарсан. Өнгөрсөн долоо хоногт олон улсын санхүүгийн зах зээл дээр дөрөв дэх бондоо 100 хувь буюу 115 саяыг эргүүлэн төлсөн.

Энэ бол үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаагийн нотолгоо.

“Эрдэнэт”-ийн 49 хувийн гэрээний хүрээнд Монгол Улсаас хэн ч хохироогүй. ОХУ-ын талд байсан хувь Монголын талд зарагдсан. Төрөөс төрдөг тэрбумтнууд, шахааны бизнес хийгчид хохирох гээд байгаа юм уу. УИХ-ын эрхэм гишүүн Ц.Нямдорж байнга нэг талыг барьсан дайралт хийж байна. Үүнд улсын эрх ашиг байна уу, хувийн эрх  ашиг байна уу? Юу байгаа юм. Өөрийнхөө холбоотой хүмүүст авч өгөх санаа агуулаад байдаг юм уу. Хэрвээ Засгийн газар гэрээг буцаасан тохиолдолд "Ростех"-т төлсөн 400 сая дээр гэрээний 100 сая ам.доллар нэмж төлөх болно. Энэ бол ХХБ-ыг харлуулах гэсэн, үйл ажиллагааг нь сааруулах гэсэн зүйл яваад байна гэж харж байна.

Да.Ганболд:  Ямар нэгэн даргын нэрээр бараа шахах үйл ажиллагаа хумигдсан


Эрдэнэттэй холбоотой асуудлаар халуухан яриа өрнөөд хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн үеэр Эрдэнэттэй холбоотой мэдээллийг ашиглаж, сонгуульд нөлөөлсөн гэх үндэслэлтэй. Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байгаа энэ үед тодорхой хүмүүс ямар нэгэн эрх ашгийн хүрээнд дулиантай хэргүүдийг дэвэргэж ярьдаг.

Хоёр Засгийн газрын төлөөлж байсан хяналт дээр "Монголын зэс" корпораци буюу хувийн компани ороод ирэхээр хяналт өөрчлөгдсөн байх. Хувьчлалын асуудал яригдаж байхад олон гадны өрсөлдөгч компаниуд орж ирж байсан. ОХУ-ын талаас Монголын хувийн компанид зарах сонирхол гарсныг үгүйсгэхгүй.

Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанд дүгнэлт хийхэд ямар нэгэн даргын нэрээр бараа шахах үйл ажиллагаа орж ирдэг нь асар их хэмжээгээр хумигдсан. Үүнд дүргүйцсэн хүмүүс, байгууллага байгааг үгүйсгэхгүй

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.212) 2017 оны 01 сарын 29

Эд нар галтай наадаж байна даа. Ингэж байгаад ХХБ-аа татаад унагачих вий дээ.

0  |  0
бат (103.10.20.86) 2017 оны 01 сарын 28

ганболдоо чи өөрөө шахааны бизнес хийчихээд юу шахааны бизнес яриад байна аан

0  |  0
бат (103.10.20.86) 2017 оны 01 сарын 28

хэн ч хохироогүй гэж юу яриад байгаа юм бэ төрд өгөх татварын мөнгө 250000тэрбумаар дутаад байгаа биз дээ

0  |  0
b(150.129.140.66) 2017 оны 01 сарын 28

shunal ihedvel shorond orno shulga ihedvel helgui bolno odoo bolioch dee avs ruugaa chireed orohgyi bicz dee

0  |  0
к.д(43.242.243.138) 2017 оны 01 сарын 28

Монголчууд бид цагаандаа гарч сүнсээ худалдсан хэдхэн луйварчдаа харсаар мэдсээр байж дарлуулж доромжлуулж суудаг яачихсан тэнэгүүд болчихсон юм бэ..аяыг нь харж хүлээсээр уймраа чавганц шиг болж..ухаантай..ухамсартай болгоноо далд хийчихсэн юмуу

0  |  0
БАГАА ТАЙЛААЧ ТА(202.9.41.128) 2017 оны 01 сарын 27

Ард түмний хөрөнгөөр луйвардаж авсан Эрднэтийн 49%иа ард түмэндээ буцааж өгөхгүй л бол ардчилсан нам хэзээ ч шинэчлэгдэхгүй луйварчдыг цуглуулсан нам хэвээрээ л хоцроно анхны алтан хараацай ардчилал энэ тэр гээд л байсан улс орноо энэ 26 жилд дампууруулж өрөнд оруулж өөрсдөө хагартлаа баяжиж тарган цатгалан амьдарч ард түмнийг ядууралд оруулж, төрийн суудлын төлөө өлсгөлөн зарлаж үхэн хатан тэмцэж байсан болж таарахнаа ИЙМ АРДЧИЛАЛЫГ АРД ТҮМЭН ХҮССЭН ЮМ ГЭЖ ҮҮ ҮГҮЙ ШҮҮ ТА НАР ОДОО ҮНЭН НҮҮР ЦАРАЙГАА ИЛЧЛЭХ ЦАГ БОЛСОН БАЙНА ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ТА НАРЫГ ЦАГ ҮЕ ТҮҮХ ҮНЭНЭЭР ШҮҮЖ БУЛАЙГ ЧИНЬ ИЛЧЛЭНЭ

0  |  0
хаөөө(188.166.91.5) 2017 оны 01 сарын 27

100 саяыг гэрээ хийснээрээ ххб төлнө

0  |  0
Adarragchaa(112.72.11.107) 2017 оны 01 сарын 27

Ordog orlogo ni ugui bolcon bna. Ard tumnii umchiig lyivardah geed ylairch baih shiv dee. Ard oln teneg bish ee gedgiig oilgo.

0  |  0
Adarragchaa(112.72.11.107) 2017 оны 01 сарын 27

Ordog orlogo ni ugui bolcon bna. Ard tumnii umchiig lyivardah geed ylairch baih shiv dee. Ard oln teneg bish ee gedgiig oilgo.

0  |  0
Adarragchaa(112.72.11.107) 2017 оны 01 сарын 27

Ordog orlogo ni ugui bolcon bna. Ard tumnii umchiig lyivardah geed ylairch baih shiv dee. Ard oln teneg bish ee gedgiig oilgo.

0  |  0
ГАНЦААРАА ИДСЭН ГА..(202.9.41.128) 2017 оны 01 сарын 25

ХУВЬДАА 49%-ИЙГ АВЛАА ГЭЭД МОНГОЛООС ХЭНЧ ХОИРООГҮЙ ГЭНЭ ЭНЭ УЛСЫН КОМИСС ЯМАР ОЛОН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ ЯМАР ОЛОН БУЛХАЙ ХИЙЖ БАЙЖ ТӨР АРД ТҮМНЭЭ ХУУРЧ БАЙЖ ЭНЭ ХӨРӨНГИЙГ ХУВЬД АВЧ БАЙГААГ ХЭНЧ ХОХИРООГҮЙ БАЙНА ТА ЭНЭ ХӨРӨНГИЙГ ХУВЬДАА АВ ГЭЖ ХЭЛЭХ БОЛЖ БАЙНА УУ ЭНЭ АРАЙ ДЭНДҮҮ ШУНАЛТАЙ ХҮМҮҮС ЦАГААНДАА ГАРЧ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ХЭРЭВ ИНГЭХ ЮМ БОЛ ХЭДХЭН ХУВЬ ХҮН ХӨРӨНГӨЖӨӨД МОНГОЛ УЛС ЯДУУРАЛД ОРНО ШҮҮ ЭНЭ ХУДЛАА ХӨРӨНГҮҮДИЙГ БУЛХАЙГ НЬ ИЛРҮҮЛЖ 49%-ИА ТӨР НЬ АРД ТҮМЭНДЭЭ ХУВИАРЛАХ НЬ ЗӨВ ЮМ ШҮҮ.

0  |  0
g(202.179.23.171) 2017 оны 01 сарын 25

tatvar yasiin

0  |  0
urgen(103.229.123.107) 2017 оны 01 сарын 25

eme hed unen bajigadaj baina

0  |  0
Ард(103.57.95.175) 2017 оны 01 сарын 25

VХЭЖ БАЙХДАА ТААРСАН ЭР ЛИЙЗVVД МОНГОЛ ХОХИРООГVЙ БИД ЛУЙВАРДСАН ГЭЖ СОЛИОРЧ БАЙНА. ЭЛБЭГДОРЖТОЙ НЬ ЦУГ БУУДВАЛ ТААРНА.

0  |  0
irgen(112.72.11.121) 2017 оны 01 сарын 25

ard tvmnii hurungiig hulgailchihaad icheechee ta nar .tcaazaar avaach ene luivarchidiig

0  |  0
зо(103.229.123.241) 2017 оны 01 сарын 25

Хууль зөрчсөн гээд байхад зөрөөд байгаа Орхоны хөрөнгийг нь хураагаад шоронд хийж нийгмээ цэвэрлэе Төр төмөр нүүрээ нэг харуулах байхаа Итгэж байна

0  |  0
ган(103.229.123.241) 2017 оны 01 сарын 25

Хэн ч хохироогүй гэнээ Хэн ашгийг нь хүртэх гээд улайрч байгаа билээ Монгол түмэн төрөөрөө дамжуулж ашгаа хүртэх ёстой

0  |  0
S(202.9.43.223) 2017 оны 01 сарын 25

Улсын тосов хохирчоод байнаа хо хулгайч нар юу гэж тосовт татвар огохов дэ. Угаасаа ховдог мулгуу бм болохоороо муу аргаараа ашиггуй ажиллууллад эхэлчлээ шдээ муу хэлээд байдаг оросууд чинь харин ч татвараа толоод ашигтай ажиллуулаад одийг хурсэн юм

0  |  0
яана вэ(122.201.21.87) 2017 оны 01 сарын 25

яаж ингэж донгосч чадаж байнаа, ялыг нь өгөөд явуулаач, тэгэхгүй бол ингэж луйвардаж болдог юм байна гэж дараагийн үе бодно ш дээ

0  |  0
зочин(103.26.194.64) 2017 оны 01 сарын 25

Бид, монголын ард түмэн хохирчихоод байна. Цөөхөн хүмүүс хожиж хулгайлчихаад байна. Олуулаа идвэл дээргүй юу? Яасан их том гэрээ оросуудтай хуйвалдаж хийдэг улс вэ? Юу амалчихаараа ХХБ-д өгдөг монголын засгийн газарт өгдөггүй юм. Энэ цаанаа маш их но-той асуудал. Сайн шалгах хэрэгтэй.

0  |  0
baagii(202.55.191.42) 2017 оны 01 сарын 25

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АРДЧИЛСАН НАМЫН ХЭСЭГ НӨХДҮҮД ИДЭЖ БАЙХААР МОНГОЛЫН АРД ТҮМЭН ИДВЭЛ АРАЙ ДЭЭР БОЛУУ ЭРДЭНЭТИЙГ ДАГААД ЗӨНДӨӨ ОЛОН КАМПАН БАЙГАА ГЭЭ БИЗ ДЭЭ АРАЙ Л БИШЭЭ ЗАРИМ НЬ ОЮУ ТОЛГОЙГ ИДЛЭЭ ЭРДЭНЭТ АРАЙ БИШ ТЭМЦЭХ ЦАГ БОЛСОН БИШҮҮҮ АРД ТҮМЭЭН

0  |  0
Зочин(176.126.252.11) 2017 оны 01 сарын 25

Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж байгаад асар их зээл авсанаас гадна тэр их зээлээ төлөхийн тулд тус үйлдвэрийн жилийн цэвэр ашгаас 5 дахин их мөнгийг энэ 49 ийн гэх Монголын цэс компани гэгч татааад авчихсан байна. Энэ бол улсын төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрийг өөрийнх нь мөнгөөр хувьдаа завшсан асар том санхүүгийн махинаци байна. Нямдорж тэрүүтэй шударга гишүүд хүмүүсийг дэмжиж луйварчдын савраас үйлдвэрийг салган авч тэднийг хуулийн байгууллагад нэн яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна.

0  |  0
mongolhuu(141.0.15.184) 2017 оны 01 сарын 25

xoxirol yvaanda garj bolzshgui ayultai ch bolj medne tord 100huvi baival zugeerde.tor erdnet tavantolgoi2o ajilulad bj chadah bailgude

0  |  0
Top