МРО мэдээлэл судалгааны төвөөс Ардчилсан намын даргын сонгуулийн үйл явдалтай холбоотой социологийн судалгааг энэ сарын 21-22 ны өдрүүдэд “Call center”-ийн төхөөрөмж ашиглан явуулсан байна. Судалгаанд Ардчилсан намын гишүүн 21 аймаг, есөн дүүргийн нийт 1200 иргэний дунд явуулжээ.
Судалгаанд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдээс хэнийг дэмжих, мөн ирэх 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН ямар улс төрчийг сойх нь зүйтэй вэ гэсэн чанарын судалгаа явуулжээ. Судалгаагаар намын даргад С.Эрдэнийг 22.3 хувь, Н.Алтанхуягийг 18.3, Д.Эрдэнэбатыг 14.3 хувь, Л.Гантөмөрийг 12.5, Ж.Батзанданг 8.6 хувь нь дэмжсэн байна. Үлдсэн хувь нь хэн нэгнийг дэмжихээс татгалзсан аж.
Харин чанарын судалгаагаар Н.Алтанхуягийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн байна.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 10 )
АН мордохын хазгай гээч болох шив дээ Эрдэнэ Алтанхуяг 2 байхдаа ч яахав дээ улс төрийн тавцангаас арчигдах нь дээ
Зааа зө... Монгол бүр балрах юм байна даа
Идэж ууж,хулгайлж хумсалсан нь багадаад бгаа юм бхдаа.....Эсвэл угааса ард түмэн хүлцэнгүй дорой болохоор мань заалттай толгойг нь эргүүлнэ гэж бодоод бгаа юм боловуу...Цаана чинь эх орноо гэсэн Элэг Зүрхтэй залуус сэрээд бна хөе...Удахгүй МАНАН-арилах блгүйдээ хө...
Altanhuyag ahiad hyrgen ohinoo toriin alba ruu zytgyylj namaa untuulj orhiod hurlaa ch hiihgyi AN iig byr sul bolgono heden fractsiin darga nartaiagaa yarij byhniig shiidne gishuud tuund hamaagyi bdag shyy!!!!
Алтанхуяг дэмий хулгайчид шорон очих газар нь
elbegdorjoos yalgrah ym bnuuu bolimoor ym humuusee sereechee daraa ni amaa barivaa
Zuv Altanhuyag yaag tohirno
тэгээд намын дарга эрдэнэ болоод, ерөнхийлөгч алтанхуяг болчихвол шинэчлэл нь хаачихав. за амараа гэдэг хүн хэдэн халтар төгрөг аваад нийгмийн сэтгэл зүйг ойлгохгүй захиалгаар бичээ л биз, ардчилал юм чинь. зөвхөн доор бичсэн 2 сэтгэгдэлийг л нийгмийн сэтгэл зүй гээд байгаа юмаа.
За их юм боддог хүмүүс юм байна. Одоо 5-уулаа ерөнийлөгчид нэг мөр үзчихсэн дээр юм байна.
Алтанхуяг ичиж үхээсэй. хэлэх үг ч алга АН энэ 5 хүнээс өөр хүнгүй болчихсон юмуу.ард түмэн өөрчлөгдсөн гэдгийг одоо хүртэл ойлгоогүй тэнэгүүд үү