“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлэг боллоо

2017 оны 01 сарын 26

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос /2017.01.25/ “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус Байнгын хорооноос тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан бөгөөд энэ ажлын хэсэг тэтгэврийн шинэчлэл хийхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцын талаар эрдэмтэн судлаачид, эздийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, холбогдох төрийн байгууллагын төлөөллийн саналыг сонсч, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг удирдан зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлэгт тус Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг нар оролцов.

Хэлэлцүүлгийг нээж Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар үг хэлсэн.

Дараа нь УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын тухай мэдээлэл хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзул “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн үзэл баримтлал, олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан.

Мөн Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн, “Жайка” байгууллагын төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору “Япон улсын тэтгэврийн тогтолцоо, тулгарч буй бэрхшээл, Монгол Улсад зөвлөмж болгох нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

Төгсгөлд нь хэлэлцүүлэгт оролцогчид нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сайжруулах чиглэл, тэтгэврийн шинэчлэлийг цаашид хэрхэн хийх, тулгамдсан асуудлаа тодорхой болгох, гарц шийдлийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх  асуудлаар санал солилцож, үг хэлсэн.

УИХ-аар баталсан Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох чиглэлд туссаны дагуу 2017 онд  нийгмийн даатгалын багц хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаас өмнө тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг хэрхэн хийх вэ гэдгийг бүх талуудын оролцоотойгоор хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой энэхүү элэлцүүлгээс “Тэтгэврийн шинэчлэлийг явуулах нь зүйтэй” гэдэгт оролцогчид санал нэг байлаа.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг Байнгын хорооноос Засгийн газарт танилцуулах юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХУУРХАА БОЛИОЧ(202.9.41.128) 2025 оны 03 сарын 13

ТӨРИЙН БОДЛОГО БАЙХГҮЙ ЗҮГЭЭР АРГАЦААСАН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЮУ ХИЙХ ВЭ ДЭЭ ТЭТГЭВЭРИЙН ХӨГШЧҮҮЛИЙГ НАСААР НЬ АНГИЛЛАЖ ГАДУУРХСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААД БАЙГАА БИЗ ДЭЭ. ҮҮНИЙГЭЭ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛООД БАЙНА 2 ЖИЛИЙН ӨМНӨ ХЭДЭН ДОЛАРТАЙ ХАРЬЦАХ ТЭТГЭВЭР АВЧ БАЙВ БАРААНЫ ҮНЭ ЯМАР БАЙВ ОДОО ХЭДЭН ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ТЭТГЭВЭР АВЧ БАЙНА БАРААНЫ ҮНЭ ЯАЖ НЭМЭГДЭВ ГЭЭД ҮЗХЭЭР ТЭТГЭВЭР НИЙТДЭЭ ЯАЖ ӨӨРЧЛӨГДСӨН НЬ МЭДЭГДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ТЭГЭЭД ДОРИВТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ.

1  |  0
Top