АН-ын шинэчилсэн бүртгэлд МАН-ынхан бүртгүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 26

 Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалт гурав хоногийн дараа болно. Үүнээс өмнө намын бүртгэлийн асуудал ихээхэн маргаантай байгаа юм. АН-ын шинэчилсэн бүртгэлд нийт 170 мянга гаруй гишүүн бүртгүүлсэн гэж намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдэгдсэн удаатай. Тэгвэл АН-ын шинэчилсэн бүртгэлд МАН-ын гишүүд бүртгүүлсэн тухай албан бус мэдээлэл байна. АН-ын аль нэг фракцийн оролцоотойгоор МАН-ын гишүүд бүртгүүлж, тухайн фракцийн нэр дэвшигчийг дэмжиж байна гэсэн шүүмжлэл намын гишүүдийн дунд явж буй юм.

Нэр дэвшигчээ ялуулахын тулд фракциуд ийм ажил зохион байгуулсан байх магадлалтай гэнэ. МАН-ын эзэнтэй томоохон групп компанийн ажилчид АН-ын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гэх мэдээлэл байна. Энэ мэт маргаантай зүйл бий болсоноос үүдэн намын дарга З.Энхболд төв нам дээр бүртгүүлсэн 17 мянга гаруй гишүүдийн бүртгэлийг хүчингүй болгосон байж магадгүй гэнэ. Дээрх бүртгэлтэй холбоотойгоор АН-ын гишүүд төв намын байран дээрээ одоо жагсаал зохион байгуулж байна.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин монгол(202.21.101.130) 2025 оны 03 сарын 13

170 мянгын 100 мянга нь МАН-ын гишүүд гэсэн хахаха. МАН өөрийн хүнээ гарганаа хө.

1  |  0
Top