Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж сунгааны өмнө намайг яллагдагч болгох гэсэн оролдлого

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 27

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр буюу өчигдөр Авлигатай тэмцэх газрын байранд дуудаж тэрээр 19.00 цагт хүрэлцэн ирсэн.

Н.Алтанхуяг мэдүүлэг өгснийхөө дараа АТГ-ын гадаа гарч ирэн олон нийтэд байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Намайг өнөөдөр 19.00 цагт АТГ-т ир гэсэн, би ирсэн. Өмгөөлөгчтэйгөө байцаалтад орлоо. Юу болж байгааг та нар угаасаа мэдэж байгаа шүү дээ. АН-ын Их хурал болохын өмнөхөн, эсвэл АН-ын даргын сунгаа чинь гурав хоногийн дараа болно, Дүнгээ гаргана. Тэрний өмнө ингэж дуудагддаг л ажилтай болчихоод байгаа юм. Би Монголын төрд их олон жил зүтгэж байна. Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлчих юмсан, бүтээн байгуулалт хийчих юмсан гэж зүтгэж ажиллаж байсан. Хувийн ашиг сонирхлоор нэг ширхэг ч юм хийгээгүй.

АН-ын дарга  Алтанхуяг болчихож магадгүй гээд нөгөө бүлэглэл чинь санаа нь зовоод  шөнө болсон хойно дуудаж байгаа юм байлгүй дээ. Гурав хоногийн дараа болох АН-ын даргын сунгаанд нөлөөлж Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах, манай намын гишүүдийн саналаа өгөхөд нь нөлөөлөх гэсэн оролдлого боллоо гэж  би бодож байна.

 Элбэгдорж, М.Энхболд хоёр нийлээд сунгааны өмнө намайг яллагдагч болгоно гэсэн төлөвлөгөөтэй байсан гэнэ лээ. Намайг сая хөдөө явж байхад хүмүүс асуусан л даа. Таныг намын даргын сонгуулийн өмнө яллагдагч болгоно, эсвэл гарсных нь дараа шоронд хийнэ гээд байх юм гэж. Энэ цуурхалаа сайн тараадаг юм шиг байна лээ. Ер нь бол надад хийсэн янз бүрийн хэрэг байхгүй ээ. Энэ бүлэглэлийн эсрэг би үхэн үхтлээ тэмцэнэ. Монголын хамаг баялгийг сорчилж идэж байгаа энэ бүлэглэлтэй үхтлээ тэмцэнэ. Ард түмэн намайг дэмжинэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна" гэлээ.

 

Энэ тухай АТГ-аас тодруулахад "Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм.

Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна. Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцын талаар бид мэдээлэх боломжгүй болно" гэв.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(76.170.48.194) 2025 оны 03 сарын 13

Алтанхуяг бол. Жинхэнэ лидер юм байнаа яалтч гүй лидер Сонгууль харахад ойлгомжтой Хөдөөд ялсан хотод шударга явсан бол гараад ирсэн л байсан даанч мөнгөнд ялагдчлаа Гэхдээ ард түмний хүн юм байнаа

1  |  0
Зочин монгол(202.21.101.130) 2025 оны 03 сарын 13

Ганц худагт Ялтанхуягт өрөөг нь аль эрт бэлдчихсэн гэсэн яарах юу байхад очоод л орон дээрээ гарчихна. Харин жангийн тавгаараа Ээбээгээ даллахаа мартав аа хэрэг хамууд ха ха

1  |  0
М(182.160.5.246) 2025 оны 03 сарын 13

ЭЛБЭГЭЭ ОДОО БОЛИОЧ НЭГ НАМЫН НӨХӨР ЧИНЬ АХ ДҮҮ ХАМААТАН САДАНТАЙГАА ХЭДХЭН ТЭРБУМ ТӨГРӨГ ИДЭЖ Л БАЙГ.НҮДЭЭ АНИАД ӨНГӨРӨӨ ТЭГЭХГҮЙ БОЛ НУТАГ НУГАААРАА НИЙЛЖ БАЙГААД УНАГАХ НЬ БАЙНА.БАГАБАНДИ ЭНХБАЯР ШИГ БАЙЛ ДАА

1  |  0
Хөнхөр(202.9.40.124) 2025 оны 03 сарын 13

Гэмт хэрэгтэн хэргээ илэрхээр хаа хамаагүй хүний нэр барьж, болж байгаа үйл явдлыг өөрт ашигтайгаар тайлбарлах юм даа. Алтанхуяг гэлэг ялтан минь ямар хэрэгт байцаагдаж байгаагаа хэлчих. Шал өөр юм яриад байх юм.

1  |  0
зочин(202.21.106.110) 2025 оны 03 сарын 13

Баригдах дөхөөд ирэхээр бусдыг хэнэг ч үгүй гүтгэдэг худалч улс төрчид хол явахгүй шүү

1  |  0
зочин(43.228.129.161) 2025 оны 03 сарын 13

хулгайн баригдах болохоор улс төржихөө болиоч ээ шоронд суугаач юу нь чинь АН ДАРГА 461 руу марш,,,

1  |  0
МИХАЛ(124.158.107.106) 2025 оны 03 сарын 13

ХИЙСЭН ХЭРЭГ ТӨВӨГГҮЙ БОЛ ДУУДСАН 16 ЦАГТ ОЧИХГҮЙ . ЗААВАЛ СҮРЖИГНЭХ ХЭРЭГ БАЙСАН ЮМ УУ ХЭВЛЭЛ ЭНЭ ТЭР ЯРИЛЦЛАГА ӨГӨӨД ӨӨР ХҮМҮҮС ИНГЭСЭН БОЛ ЯАХ БОЛ БУРУУ Л ЖИШИГ БАЙНА ДА ТӨР ХУУЛИА ХҮНДЛЭХ Л ХЭРЭГТЭЙ

1  |  0
МИХАЛ(124.158.107.106) 2025 оны 03 сарын 13

ХИЙСЭН ХЭРЭГ ТӨВӨГГҮЙ БОЛ ДУУДСАН 16 ЦАГТ ОЧИХГҮЙ . ЗААВАЛ СҮРЖИГНЭХ ХЭРЭГ БАЙСАН ЮМ УУ ХЭВЛЭЛ ЭНЭ ТЭР ЯРИЛЦЛАГА ӨГӨӨД ӨӨР ХҮМҮҮС ИНГЭСЭН БОЛ ЯАХ БОЛ БУРУУ Л ЖИШИГ БАЙНА ДА ТӨР ХУУЛИА ХҮНДЛЭХ Л ХЭРЭГТЭЙ

1  |  0
zochin(202.179.26.94) 2025 оны 03 сарын 13

yalj garch ireed hamgiin turuun ATG tatan buulga

1  |  0
Нийслэлийн иргэн(202.179.29.101) 2025 оны 03 сарын 13

Оймстой хөлийг нь гозогнуулах цаг болсон, үхвэл таарсан луйварчин, цагаандаа гарсан зальт үнэг дээ ...

1  |  0
2016(150.129.141.108) 2025 оны 03 сарын 13

атг- шалгаад, эвгүй болонгуут би ёрөнхийлөгчид нэр дэвшлээ гээд орилчихсон нөхөр. улс төржиж, ялаас бултаж, идэж ууснаа хаацайлах арга. монголыг өрөнд ортол самарсан хүн намын дарга ёрөнхийлөгч болно гээд явж бдаг ,,,,, цагаандаа гарсан лүмпэн юм. :-q :-t :-t 8-X

1  |  0
зочин(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

яг зүгээр байсан болов уу

1  |  0
зочин(103.229.121.80) 2025 оны 03 сарын 13

Элбэгдорж оо иймэрхүү ажилгаа чамайг улам л муухай харагдуулж байна даа аяны хариу өдөртөө агтын хариу жилдээ гэдэг оймстой хөлөө гозогнуулах цаг чинь ойртсоор л байна даа хөөрхий

1  |  0
Төөмөө(59.153.87.199) 2025 оны 03 сарын 13

Алтанхуяг иргэний таамаглал үнэн гэж бодож байна. Өнөө л сурсан зангаараа өрсөлдөгчөө зайлуулах муйхар арга нь

1  |  0
irgen(59.153.115.207) 2025 оны 03 сарын 13

enhbayr bas ard tvmen nmaig demjine gedegt itgene gj bgaad damjluulsan .ard tvmen chamaig demjihgvi dee .yuch oilgdgci yum bilee

1  |  0
зочин(202.180.220.30) 2025 оны 03 сарын 13

Алтанхуяг өөрийгөө рекламдаж бгаа юм шүү Монголчууд өрөвч нинжин сэтгэлтэй доошоо орсон хүнийг үргэлж өрөвдөж хайрладаг хүмүүс болохоор АН ын дарга болчиж би магадгүй гээд шоу хийгээд бна уу юу болоод бна өөрийгөө цэвэр ариун шударга хүн гэж ярих юм

1  |  0
Зочин(203.91.118.180) 2025 оны 03 сарын 13

Алтанхуяг өөрөө буруу санасандаа ийм зүйл хэлээд байгаа юм. Хуулийн ажилд хөндлөнгөөс тэр хоёр оролцооч. Худлаа л хэлээд байхгүй юу. Ер нь тэгээд хэрэгт холбогдсон хүн, ялангуяа өндөр албан тушаал хашсан хүмүүс иймэрхүү юм ярьж нэр төрөө авч гарахаа боддог байх.

1  |  0
Зочин(202.131.246.42) 2025 оны 03 сарын 13

Энэ ерөнхийлөгч гэж холионы эзэн байна.дан хор хутгаж явах юм яаж үйлс нь бүтдэг юм болдоо.Өрөөлд хийсэн үйлийн үр өөрийн толгой дээр гэж гашуун бөгөөд хатуу ардын үг байдаг даа.

1  |  0
Top