АН-ын даргын сонгуулийн саналыг гараар тоолно

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 27

Шинэчлэлийг эрэлхийлж буй Ардчилсан намын даргыг сонгох сонгууль энэ сарын 29-ны өдрийн 07:00 цагт эхэлж, 22:00 цагт өндөрлөнө. Намын даргын сонгуульд  Л.Гантөмөр, Ж.Батзандан С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар  нэр дэвшиж буй. Тэд сурталчилгааны хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчдэдээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сурталчилгаа хийсэн юм. 

Намын даргын сонгуульд зөвхөн шинэчилсэн бүртгэл хийлгэсэн  АН-ын гишүүд өөрийн харьяалагдах аймаг, дүүрэг, сумын намын хорооны санал авах байранд очиж, саналаа өгнө.

АН-ЫН ГИШҮҮН САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

  • Санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж, саналаа өгнө.

  • Саналын хуудас бөглөж, зориулалтын битүүмжилсэн хайрцагт саналын хуудсаа хийнэ.

  • Санал өгсөн гишүүн бүр хуруун дээрээ сонгууль өгсөн гэх тусгай тэмдэглэгээ хийлгэнэ /УИХ-ын сонгуульд саналаа өгсөн иргэдийн хумсанд тэмдэглэгээ хийдгийн адил/.

  • Шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй АН-ын гишүүн намын даргын сонгуульд санал өгөх эрхгүй.

  • Нэг хүн нэг л удаа саналаа өгнө.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top