Сонгуулийн дүн шөнөдөө багтаж гарна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 30

 АН-ын даргын сонгуулийн санал хураалт 22:00 цагаас дууссан. Сонгууль зохион байгуулах хорооны дарга Ж.Оюунбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Нийт 330 аймаг, сум, 17 тосгонд сонгуулийн санал хураалт  болсон.  362 хэсгийн хороонд санал хураалт явууллаа.  Нийт 120684 хүн санал өгөхөөс 70 гаруй хувь нь саналаа өгсөн байна” гэсэн юм. Налайх, Багахангай, Дундговь аймгийн сонгуулийн дүн ирсэн гэлээ. Сонгуулийн дүн урьдчилсан байдлаар шөнөдөө гарна гэсэн юм. 

Т.Амараа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top