Ардчилсан намын шинэ даргатай танилц

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 30

 Ардчилсан намын даргад өрсөлдсөн Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нараас С.Эрдэнэ олонхийн санал авч АН-ын даргаар сонгогдлоо. Улс төрийн нөлөө бүхий хүчний намын даргын албан тушаал нь өөрөө өндөр босготой гэдгийг АН-ын энэхүү дотоод сонгуулийн өрсөлдөөн харуулж байна. Намын шинэ даргын талаар олон нийт сайшаал, шүүмжлэлээ өрнүүлж эхлээд байгаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нь улс төрийн арвин туршлагатай нэгэн юм.  Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг гэдгээрээ намын ахмад гишүүдээс илүү оноо авсан байх магадлалтай. Тэрээр АН-ын “Шонхор” фракцийн гишүүн юм. Тус фракцийн ард Ардчилсан хүчний холбоо ажилладаг. Мөн тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тэрээр З.Энхболдын фракцгүй нам болох бодлогыг хэрэгжүүлэхээ мөрийн хөтөлбөрт тусгасан билээ.  

Намтар

Содномзундуйн Эрдэнэ нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр зургаан хүүхдийн хамт амьдардаг. Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжил эзэмшсэн, хууль зүйн ухааны магистр цолтой Удирдлагын академийн хууль зүйн ухааны докторант юм.

1981 онд бүрэн дунд боловсрол
1984 онд Цэргийн Нэгдсэн сургууль
1995-1997 онд Отгонтэнгэр их сургууль, хуульч, xууль зvйн ухааны магистр, докторант
1998-2000 онд Удирдлагын акедеми, төрийн удирдлагын менежер
2005 онд Герман улс, Нийгмийн даатгалын дээд курс
2006 оноос Удирдлагын акедеми, докторант
2006 онд АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкны төслөөр Нийгмийн Хамгаалалын дээд курс 

Ажлын туршлага

1989-1990 онд МХЗЭ-ийн хорооны дарга, Багануур дүүргийн Монголын Ардчилсан намын хорооны дарга
1991-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан намын ерөнхий зөвлөлийн гишүүн
1992-1995 онд Молор-Эрдэнэ ХХК захирал
1995-2000 онд нийслэлийн МYАН-ын хорооны дарга. МYАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн
1996-2000 онд Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цөөнхийн бүлгийн ахлагч
2000 оноос одоог хүртэл Баянгол дүүргийн Ардчилсан намд дарга
2000 оноос одоог хүртэл Гурван тамир дунд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн
2002-2005 онд Монголын ардчилсан Холбооны дарга
2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
2002-2005 онд Монголын Ардчилсан Холбооны дарга
2005 оноос одоог хүртэл Нийслэлийн ардчилсан намын дарга
2007-2008 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2008 оноос өнөөг хүртэл Монгол Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байна.
2012 – 2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан.

 2016-оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа юм.

Т.Амараа 

 

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.1.224) 2025 оны 03 сарын 13

ALUURCHIN

1  |  0
ШУДРАГА АРДЫН ХҮҮ(202.9.41.196) 2025 оны 03 сарын 13

АРДЧИЛАЛЫГ ШИНЭЧИЛЖ 26 ЖИЛ УЛС ОРНЫГ МИНЬ СҮЙРҮҮЛЖ ЭХ ОРНЫ МИНЬ ХАМАГ БАЯЛАГИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЭН ӨДӨР ШӨНӨГҮЙ ЗӨӨЖ АРД ТҮМНИЙ МИНЬ ЯДУУРАЛД ОРУУЛАН ГАДААДЫН ӨРӨНД ОРУУЛСАН АРДЧИЛСАН НАМЫН АНХНЫ АЛТАН ХАРААЦАЙ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ДӨВИЙЛГӨСӨН ТӨРИЙН СЭНТИЙД СУУЖ ХУЛГАЙ ХИЙГЧИДТЭЙ ШИНЭЧЛЭЛИЙН ДАРГА ТАНЫГ ЭРЧИМТЭЙ ТЭМЦЭНЭ ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА ЭХ ОРНЫ МИНЬ ЭРДНИЙН САНГ БҮРДҮҮЛЭГЧ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН МИНЬ 49%-ИЙГ НУУЦААР ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧУУДААС АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ БУЦААН АВХАД ТАНЫГ ЭРЧИМТЭЙ ТЭМЦЭЖ БУЦААН АВЧ ӨГӨН ШИНЭЧЛЭЛИЙГ ХАРУУЛАНА ГЭДЭГТ НАЙДАНА. БУРУУТАЙ ХУЛГАЙЧУУДЫГ БҮГДИЙГ ШУДРАГА ШҮҮХЭЭР ОРУУЛАЯ

1  |  0
mgl zluu(202.179.29.55) 2025 оны 03 сарын 13

ene yostoi luiar

1  |  0
Эмээ нар(122.201.24.251) 2025 оны 03 сарын 13

Бгд их юм хийсээн танай баг. Ахмадын талөөч их юм хийсэн. Энэ хэдийгээр намын ажил биш ч ахмадууд 6 хоногоор төлбөргүй амардагт талархаж байсан шүү. Цаашид үргэлжлүүлээрэй дэмжээрэй Их тамир хөгшин бидэнд газар ойр нь их зүгээр юм билээ. Өвдөж сандаргасан ч хүүхдүүд ирээд авахад ойр..ТАНД АМЖИЛТ ХҮСЬЁ.

1  |  0
Kuku(202.9.43.106) 2025 оны 03 сарын 13

Yagaad yal shiitgelig ni bicheegui yum be hun alsan geel kkkk. Hunii am barisan aluurchin AN iin amig barihaar irlee. AN emgenel ilerhiileye. Um Sain Amgalan boltugai

1  |  0
иргэн(103.26.195.40) 2025 оны 03 сарын 13

цаг хугацаа хэн байсныг нь харуулна хичээгээрэй

1  |  0
tarav(184.4.208.161) 2025 оны 03 сарын 13

Erdened bayar hurgie. Hiisen ajil bur ni hiigemd hurteeltei niitiin tuluu ajilladag hun dee.

1  |  0
БГД-ийн иргэн(103.57.94.196) 2025 оны 03 сарын 13

Баяр хүргье. БГДүүргийн иргэддээ зориулж маш их зүйл хийсэн шигээ улс орны төлөө зүйл бүтээхийг хүсэн ерөөе.

1  |  0
dondog (103.57.92.121) 2025 оны 03 сарын 13

Erdenedee bayr hvrge

1  |  0
zochin (103.57.92.121) 2025 оны 03 сарын 13

Amjilt hvsej sain ajilaarai ta chadna

1  |  0
Top