З.Энхболд: Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 30

 АН-ын даргын сонгууль өчигдөр орон даяар болж, С.Эрдэнэ олонхийн санал авсан. Сонгууль зохион байгуулах хороо болон намын зүгээс өнөөдөр мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид АН-ын дарга З.Энхболдоос “Намын даргаар С.Эрдэнэ сонгогдвол З.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн тохироо хийгдсэн мэдээлэл гарсан. Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү” гэсэн асуулт тавьсан юм.

З.Энхболд асуултад хариулахдаа “Би Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор хэлсэн.  Өмнө нь хэлж байсан. Та бүхэн дахиж надаас ийм асуулт тавьж цаг заваа үрэх хэрэггүй болов уу. 2020 он хүртэл ямар нэг албан тушаал хашихгүй, 2020 онд УИХ-ын сонгуульд оролцоно. Намын энэ хүнд ажлаа хурдан өгөөд, жирийн хүн шиг амармаар байна. Намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын сонгуулийн маргааш өгсөн. Долдугаар хурлаар намын даргаас албан ёсоор чөлөөлөгдөнө. Энэ дашрамд сүүлийн жилүүдэд АН-ын үйл ажиллагааг сурвалжилж байсан, олон нийтэд мэдээлэл хүргэж байсан сэтгүүлч, уран бүтээлчдэд талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

Т.Амараа 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.191.17) 2025 оны 03 сарын 13

Tiim bailgui dee. Heree medsen deer

1  |  0
Dandar(103.212.118.250) 2025 оны 03 сарын 13

Ner devshvel 1 hun sanal ogno ter ni chi

1  |  0
Dandar(103.212.118.250) 2025 оны 03 сарын 13

Ene hun AN -g jinhene sh oroond hutgasan tul hurdan zailaasai

1  |  0
irgen(202.21.117.178) 2025 оны 03 сарын 13

Eergee medej uneleh bas neg soel yum shuu Ta devshsen cn hen cn songoghui shuu dee

1  |  0
ЗОЧИН (139.5.218.231) 2025 оны 03 сарын 13

ЧИ ХЭРЭЭ МЭДЭЖ ДЭЭ ДЭВШСЭН Ч СОНГОХГҮЙ ЧАМД УЛС ТӨРД ОРОХ НҮҮР БАЙХГҮЙ ЭЭ

1  |  0
Top