Ц.Нямдорж ”шахаа”-гаа хэнээр шийдүүлсэн бэ?

2017 оны 01 сарын 31

Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн тухайгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Хүүгээ нэг юм хийе гэхэд нь дэмжээд өгөөрэй гэж хүн рүү ярьсан” гэж хүлээн зөвшөөрсөн. Тэр хэн рүү ярьсан бэ. Тухайн үеийн Хууль зүйн сайдын хамсаатан хэн байсан бэ. Тэд нийлж төрийн мөнгийг идсэнийхээ төлөө хариуцлага хүлээх үү. Энэ олон асуултын хариуг хэзээ хэн бидэнд өгөх вэ?

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын “Анлимитед” буюу “Хязгааргүй” гэх компани 2004 болон 2006, 2007 онуудад Эрдэнэт үйлдвэр рүү бараа нийлүүлэх гэрээ хийсэн байдаг. Ингэхдээ зах зээлийн үнээс зургаа дахин өндөр үнээр “шахсан” аж. Ийнхүү олон улсад хамгийн их ашигтайд тооцогддог хар тамхи, хүний наймаанаас ч илүү өндөр ашигтай том бизнесээ эхлэхдээ Н.Анхбаяр 24-хөн настай байжээ. Харин өнөөдөр Ц.Нямдорж 27 настай “хүүхдийг” “хорхойтой араандаа зууж” яваа. Гэхдээ өөрийн хүү нь төрийн мөнгийг хумсалж, өрөөлийнх нь харьд байсан баялгаа олж ирсэн ялгаатай.

Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийн тулд тендерт шалгарсан байх ёстой. Тухайн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай компани чанарын дээд үзүүлэлтээр, хамгийн доод үнийн санал тавьсан тохиолдолд бараа үйлчилгээг нь авах зарчим “Эрдэнэт”-д хэзээ ч үйлчилж байсангүй. Үүний захын жишээ нь Н.Анхбаярын компанид хязгааргүй боломжийг сайд аав нь утас ганцхан цохиод л олж өгснөөс харагдана.  

Тухайн үед Х.Наранхүү Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. Нийт дүнгээрээ сая шахам долларыг 24-хөн настай хүүгийн, байгуулагдаад нэг жил ч болоогүй компани руу шилжүүлэх эрх мэдлийг Х.Наранхүү л атгана. Хууль зүйн сайд нь утасдаад “хүүгээ дэмж” комманд өгөхөд биелүүлэхгүй байх зориг зүрхтэн тухайн үеийн МАХН дотор байсангүй. Жилийн дараа Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга, төрийн гурван өндөрлөгийн нэг болчихоод удаах хоёр шахаанд нь ногоон гэрэл асааж өгсөн байдаг.

Өнөөдөр тэрээр “Эрдэнэт”-ийг зуун хувь төрд авахаар улайран зүтгэж байна. Мөр зэрэгцэн шахаа хийгсэд нь ч хамгаалан чичирч байна. Төрийн мөнгийг хувьдаа завших боломжийг хаасан хувийн хэвшлийнхнийг ямар ч хамаагүй аргаар “Эрдэнэт”-ээс зайлуулж, эрх мэдлээ бүрэн тогтоохоор эрмэлзэж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gerel(59.153.113.76) 2025 оны 03 сарын 13

Yutai unen zuil bichij ve Nymdorj uneer archaagui gulug ym daa chaavaas

1  |  0
Эрдэнэт(202.9.40.156) 2025 оны 03 сарын 13

Шахаачид шахаагаа нуухын тулд эрдэнэтийн 49% руу зүтгэж бна. Эхлээд шахаачдыг зарла!дараань 51%г ард түмэнд өг! Шахааагаа зогсоо нямдорж нараа

1  |  0
зочин(150.129.140.153) 2025 оны 03 сарын 13

Наранхүү гэгч энэ хүн Ленин клубын ар талд 17 давхар байшин бариад луйвар нь илрээд зогсоосон. Одоо тэр царцсан байшин нь яасан юм бэ ? Энэ Наранхүү гуай ямар мөнгөөр тэр их үнэтэй байшин барьсан юм бол?

1  |  0
Top