АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж байна. Тус намын бүлгийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49-ийг худалдаж авах асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Мөн одоо бүлгийн даргаар ажиллаж байгаа С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдсонтой холбоотойгоор бүлгийн даргын ажлаа өгөх мэдээлэл байна. Энэ асуудлыг бүлгийн хурлаар ярьж байгаа бололтой. АН-ын бүлэг есөн гишүүнтэй.
Түүнээс УИХ-ын дэд даргаар Я.Санжмятав, АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсон. Тэгэхээр үлдсэн Л.Болд, Ж.Батзандан, Б.Наранхүү, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Д.Мурат нарын нэг бүлгийн даргаар сонгогдон ажиллах болмжтой юм.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 2 )
АН бүлэггүй болох нь тодорхой боллоо. Наранхүү МАН руу, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг МАХН руу, Л.Болд, Пүрэвдорж нар Гантөмөрийн хамт шинэ нам байгуулахаар шийдсэн байна
sanjmytab bolson deer yum baina. ydaj judagtai