Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилох асуудалд МАН-ын удирдлагууд нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байгаа юм байна. Хоёр сар гаруйн хугацаанд тус яам дэд сайдгүй ажиллаж байгаа юм.
Тус албан тушаалд УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, Ховд аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Очбадрах, “Сэргэн мандалт” группын Ерөнхийлөгч Б.Төмөрчулуун нарын нэрс яригдаж байгаа. МАН-ын даргын зүгээс Д.Загджавыг, Ерөнхий сайдын хувьд Б.Төмөрчулууныг дэд сайдад зүтгүүлж байгаа мэдээлэл бий. Гэвч МАН-ын бүлэг нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байгаагаас дэд сайдыг томилж чадахгүй байгаа аж.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 1 )
ДЭД СААДААР ЯАДЫН МӨНГӨ ТӨЛСӨН ТҮҮНИЙГЭЭ НӨХӨЖ АШИГ УНАГАХ , АВИЛГА ЦЭЦЭГЛҮҮЛЭХ НЭГ ЛУЙВАРЧИН ОЧИНО!!!