Монголын “Итгэлт баян”-гууд одоо л улсдаа хандив өргөх цаг

2017 оны 02 сарын 01

Гавьяат эдийн засагч Б.Осоргаравын өчигдөр санаачилж эхлүүлсэн хандивын аян өнөөдрөөс хүчээ аван дэмжигдэж эхэллээ. Эх орноо эдийн засгийн хүндрэлтэй байхад “ачаа үүрэлцэхээр” шийдсэн ахмад эдийн засагч хувиасаа 10 сая төгрөг, алтан бөгж, арван агт адуу хандивлан, хоёр сарын туршид эх оронч хандивын аян өрнүүлэхийг ард түмэнд уриалсан билээ. Түүний тооцоолсноор, хүн бүр 1000-100 сая төгрөг улс эх орондоо хандивлавал 640 тэрбум төгрөг “Эх орныхоо төлөө” санд төвлөрөх юм байна. Мөн Монгол улсад үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аж ахуйн нэгжүүдээс 2-2,5 сая төгрөгийн хандив хүсч буйгаа өгүүлсэн юм.

 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая, “Моннис” групп 100 сая, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 30 сая төгрөгийг тус тус эх орондоо хандивлахаар болсноо мэдэгдсэн байна.  Хандивын хөдөлгөөнийг манлайлан түүчээлсэн тэдний араас хэн хэн гэгч эрхмүүд дараалан орж ирэхийг олон нийт сонирхон ажиглаж байгаа бололтой. Нөгөө өөрсдийгөө эх оронч хэмээн зарлаж, цээжээ дэлдээд байдаг нөхдүүд яг цаг нь тулаад ирэхээр хэрхэн, яаж хандахыг хүмүүс сонирхон хүлээсээр байна. Үг бус, үйлдэл хамгийн чухал!

Монголын банкуудын нийт хадгаламжийн бараг 80-90% нь цөөн тооны хэдхэн баячуудын дансанд байдгийг нийтээрээ мэднэ. Тэдгээр хэмжээлшгүй их хөрөнгөтэй томчууд яг энэ эгзэгтэй цаг мөчид улс орондоо томхон тусалчихвал ядаж л үр ач нар нь цагаан хэл амнаас холуур явах юм даа. Гэвч тэдний чин сэтгэлийн чиг хандлага, хүний мөс чанар л мэдэх хэрэг. Уг нь олохын хэрээр тодорхой хэмжээгээр гаргаж байвал алс нигуурдаа өлзий буянтай гэлцдэг юм билээ.

Хандивын аяны талаар олон нийтийн хандлага янз бүр байх шиг харагдана. Ихэнх нь дэмжиж буй өнгө аястай, харин зарим нь олигархуудын “идээд цусалцан” мөнгийг бид яахаараа цуглуулах ёстой гэж хэмээн хандаж байх шиг.

Ямартай ч, манай улс ирэх гуравдугаар сард Хөгжлийн банкны бондын зээлийн хүү болох 580 сая ам.долларыг төлөх ёстой. Тэгвэл энэхүү төлбөрт бага ч атугай нэмэр болохуйц хандивыг хувь хүн, албан байгууллагууд санал санаачлага гарган цуглуулж гэмээнэ бид эдийн засгийн хүндрэлээс аль болох түргэн хугацаанд гарах боломжтой юм.

Иргэн бүр нь эх оронч санаачлага гарган хандив цуглуулж улс орноо хямралаас гаргасан арвин туршлагыг БНСУ, Грек зэрэг улсуудаас харж болно. Ийм онцгой цаг үед хэн нэгэн рүү буруу чихээд, бүгдээрээ гараа хумхиад хараад суумааргүй л байна. Бид л түрүүлж хөдлөхгүй юм бол хэн Монголыг хөгжүүлж өгөх билээ!... 

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жаргал(103.26.194.155) 2025 оны 03 сарын 13

зээл нэрээр авч идсэн хүмүүс зээлээ хүүтэй нь төлчихвөл болоо юм биш үү. гэж бодогдоод байнаа. Гавъяат эдийн засагчаа

1  |  0
Зочин(27.123.214.124) 2025 оны 03 сарын 13

Улс орондоо хайртай хандив өгмөөр л байна. Даанч банкны зээлийн хүү төлсөөр өрөнд ороод юун хандив орон гэргүй болох дээрээ тулаад сууж байна. Энэ улсын мөнгө идсэн нөхдүүд намайг битгий бариарай гээд 50-100 тэрбумаар нь хахууль өгөөд сууж байдаг юм байна дээ. Хэн нэгэн эрх мэдэлтэнд биш улс орон ард түмэндээ өгөөч. Тэгвэл нэр чинь цэвэр, сэтгэл амар явах бусуу.

1  |  0
negdeh tsag bolson(202.70.37.142) 2025 оны 03 сарын 13

yadag ch bsan ene or MONGOL gedeg ulsiin or uchraas Mongoloor owogloson hun bur negddej hamtrah heregtei bolowuu. busad ruu hen n gej ene oriig tohoh wee dee Mongol ulsiin ih or shu de

1  |  0
зочин(203.91.118.180) 2025 оны 03 сарын 13

100 саяаас дээш орлоготнуудаас шууд авах хэрэгтэй

1  |  0
Sanaa(202.21.106.156) 2025 оны 03 сарын 13

Ene heden oligarhuud yumnii tsaad uchiriig ni medej bgaa bolohoor handiv ntr gej uguhgui ee! MANgaruudiin hiij bgaa 1 toglolt l yvaad bna. Offshorechidoo yaj ch chadahgui bj ard tumniig muljih gesen Sanaa!!! Davarlaa bn sh dee.. Mongol uls dain dajintai bolood yduurliin tuil uzeegui ee, heden Hulgaichuudaas bolj yduurch urund orson sh dee!!!

1  |  0
Zochin(172.56.41.211) 2025 оны 03 сарын 13

Ter AH eh oronchidiig odoo l harii

1  |  0
irgen(59.153.114.231) 2025 оны 03 сарын 13

Baychuudaar tolvvl yadarsan ard tvmen chadahgvi

1  |  0
ИРГЭН(202.179.23.124) 2025 оны 03 сарын 13

ХУЛГАЙЧУУД ӨӨРСДӨӨ ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ТӨЛӨХ НЬ ЗӨВ ХАРИН АРД ТҮМЭНД БОЛ ЭНЭ ХАМААГҮЙ.МАН-ЫНХАН БОЛЬВОЛ ЯАСАН ЮМ БЭ? ӨӨРИЙН ХҮНЭЭРЭЭ ИЙМ ЮМ ХИЙЛГЭЖ АРД ТҮМНЭЭР ХУЛГАЙЧУУДЫН МӨНГИЙГ ТӨЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГААДАА ИЧЭЭЧ.

1  |  0
ИРГЭН(202.179.23.124) 2025 оны 03 сарын 13

ХУЛГАЙЧУУД ӨӨРСДӨӨ ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ТӨЛӨХ НЬ ЗӨВ ХАРИН АРД ТҮМЭНД БОЛ ЭНЭ ХАМААГҮЙ.МАН-ЫНХАН БОЛЬВОЛ ЯАСАН ЮМ БЭ? ӨӨРИЙН ХҮНЭЭРЭЭ ИЙМ ЮМ ХИЙЛГЭЖ АРД ТҮМНЭЭР ХУЛГАЙЧУУДЫН МӨНГИЙГ ТӨЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙГААДАА ИЧЭЭЧ.

1  |  0
Bi(139.5.219.33) 2025 оны 03 сарын 13

Ajnai baterdene gdg n arai l baga uu ugui u,mgliinhoo baylgiig uhdag bj iim baga handiv

1  |  0
Зочин(66.181.184.188) 2025 оны 03 сарын 13

Портуунаа, чи Монголчуудын зовлонд цадах болоогүй юу ?

1  |  0
Ard(202.9.41.97) 2025 оны 03 сарын 13

Yaduu arduud yugaaraa tuluh yum be honogiihoo hooliig diilehgvi ard tymnees yugiini avah geed bga yum be ard tvmnii mungiig hulgailsan juibarchdaar tulvvl

1  |  0
Tu(202.9.41.97) 2025 оны 03 сарын 13

Ehend bichsen setgegdeliig demjij bna

1  |  0
Үнэнч Монгол(122.201.17.242) 2025 оны 03 сарын 13

Ард түмнээ хүн шиг амьдруулчаад, цалин нь бүх амьдралд нь хүрдэг байж байгаад хямрал болсон бол өөр хэрэгээ. Хэтэрхий гадны хүмүүсийг дууриах юм.

1  |  0
Гацуурт Чинба(202.9.40.22) 2025 оны 03 сарын 13

Шунхлайн Батхүү MCS Оджаргал 2 бүгдийг нь өгнө гэнээ

1  |  0
bbn(150.129.142.55) 2025 оны 03 сарын 13

Ene mongiig erdemted zartsuulah

1  |  0
АРД(202.9.41.196) 2025 оны 03 сарын 13

ЯДАЖ УЛСААС АВСАН ӨРӨӨ БУЦААГААД ӨГЧИХӨӨСӨӨ ДӨӨ

1  |  0
Top