УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдсонтой холбоотойгоор бүлгийн даргын ажлаа өгөх мэдээлэл байна. АН-ын бүлэг есөн гишүүнтэй. Тэднээс УИХ-ын дэд даргаар Я.Санжмятав, АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсон. Мөн З.Нарантуяа Зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байгаа юм. Тэгэхээр үлдсэн Л.Болд, Ж.Батзандан, Б.Наранхүү, Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, Д.Мурат нарын нэг бүлгийн даргаар сонгогдон ажиллах боломжтой юм. Б.Пүрэвдорж, Д.Мурат нарын хувьд шинэ гишүүд. Өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай гэдэг шалгаруураар Л.Болд, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нарын хэн нэгийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар томилох боломжтой юм. Чуулганы хуралдаанд ч үг хэлдэггүй Б.Наранхүүг бүлгийн даргаар сонгохгүй болов уу.
Ж.Батзандангаас "Бүлгийн дарга болох уу" гэж сэтгүүлчид түүнээс асуусан ч тодорхой хариулт өгөөгүй. Намынхаа гишүүдийн үгийг сонсдоггүй, өөрийнхөөрөө шийдвэр гаргадаг гэсэн үндэслэлээр Ж.Батзанданг бүлгийн даргад дэмжихгүй байх магадлалтай юм. Тунаж үлдэж байгаа нь Д.Эрдэнэбат, Л.Болд нар юм. Туршлагатай парламентчдын хувьд бүлгийн даргын ажлыг төвөггүй хийчих биз. Бүлгийн даргад хэнийг томилох тухай бүлгийн хурлаар яригдаагүй ч ойр зуураа УИХ дахь АН-ын гишүүд ярьсан сураг байна. Д.Эрдэнэбат, Л.Болд нар бүлгийн даргад яригдаж эхэлжээ.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 3 )
тэгвэл ан- задарч бгаа юм уу?
АН бүлэггүй болохоор байна. Эрдэнэбат Алтанхуяг руу ШАН байгуулах, Наранхүү МАН руу, Болд, Пүрэвдорж нар Гантөмөртэй шинэ нам руу нэгдэж байна
Bold l bish shuu