Монгол Улс ирэх гуравдугаар сард Евро бондын 580 сая ам.доллар зээлийн өрийг төлөх ёстой байсан. Энэ хугацаа ч хаяанд ирээд байгаа билээ. Эдийн засгийн энэ хямралтай үед ард иргэд тодорхой хэмжээний мөнгөн дүн хандивлах юм бол энэ асуудлыг давж гарах боломжтой гэсэн үндсэн дээр МУ-ын гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуай хандивын аян эхлүүлээд байсан.
Харин үүн дээр МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийн байр сууриа илэрхийлж “Евро бондын 580 сая ам.долларын өрийг засгийн газар ард иргэдээс ямар нэгэн хандив авалгүйгээр төлөх бүрэн боломжтой бөгөөд ирэх сард бид ямар ч асуудалгүй энэ өрийг төлөх болно” хэмээн мэдэгдээд байсан. Тэгвэл МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр хандивын аяны талаар бас нэгэн мэдэгдэл хийсэн байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хандив бол иргэдийн сайн дурын аян. Засгийн газар ийм аяныг эхлүүл гэж хэлээгүйтэй адил ирэдийнхээ сайн дурын санаачилгыг зогсоо гэж үүргэдэх боломж байхгүй. Эх орноо гэж байгаа сайхан сэтгэлтэй хүн, түүний үйлдлийг цааш түлхэх нь байж боломгүй зүйл. Тийм учраас Төрийн сан дээр хандивын нэгдсэн данс нээ. Хандив хүлээж авах тодорхой хугацааг зааж өгөн, энэ хугацаанд ард түмний өргөсөн хандив бүр олон нийтэд ил тод мэдээлж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болголоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэмж хэлэхдээ “Монголын төр, Засгийн газар ард түмнээсээ хандив цуглуулж бондын өр төлөхгүй. Харин иргэдээс цугларсан хандивыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж эрүүл мэнд болон боловсрол, нийслэлийн утааг бууруулах зэрэгт ард түмний хяналтан дор зарцуулна” хэмээн мэдэгдлээ.
Б.Энхтулга

Сэтгэгдэл ( 29 )
Hodoo oron nutagaa demj
битгий хуц утаанд ороод замхарна
ерөнхий сайдад хэлэх үг байна.Хандивын мөнгөөр өрөө төлж дуусгах хэрэгтэй шдэ.Яахаараа ингээд зөрж яриад байдаг юм бэ,Улс орон маань өрөө төлж чадахгүйд хүрээд байгаа юм байна гэж бодож хандивын аян явуулж байгаа байх шүү.Утааг өчнөөн жил ярьж өчнөөн мөнгө зарцуулаад арилгаж чадаагүй.МАН хандивын мөнгийг идэж уусан гэдэг нэр зүүх гээгүй л юм бол энэ бодлого чинь буруу,Би өөрөө МАН-ын гишүүн хүн байна.
idej uuxaa l exendee bodood bgaa bolxoos ediin zasag tootsoo sudalgaagvi bn gj bxgvishdee uls tulux yostoi xii za zvgeer
эзэнгүй юманд зарцуулбал буруу даа. Ямар нэгэн бодитой зүйлд зарах хэрэгтэй. Иргэдээсээ санал ав. Бүгдээрээ бодьё, ухаан бодлоо уралдуулья. эцэст нь зөв зүйлд хатуу хяналтай зарцуулья.
Чойжилсүрэн утаа бууруулах нэрийн дор тал хувийг нь идэх юм бна
Edgeer nuhdiin ichih bulchirhai ni ch ajilahaa baijee. MONGOL ULSIIN IRGEN BURIIG TAIVAN AMGALAN, TANSAG SAIHAN AMIDRUULAH ESTOI!!! SHUU TA NUHUD!
Zugeer urubduu nemerlesen deer utaa geed yvchihval jinhene hulgaich nariin garaar orood duusana chuu
ОФФШООРД ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ НУУГААД АРД ИРГЭД ХОХИРОГЧ МӨРТЛӨӨ ЛУЙВАРЧДЫН ИДСЭН МӨНГИЙГ ТӨЛНӨ. ЯМАР ДАЙн БАЙЛДААН БОЛСОН БИШ8 ЛУЙВАР Л БОЛЖ УЛС ОРОН ДАМПУУРАХАД ХҮРЭЭД БАЙНА. ЮҮ ГЭЖ МӨНГӨ ХАНДИЛАДАГ ЮМ БЭ ИДСЭН ХҮМҮҮСЭЭС НЬ БУЦААЖ АВААД ШОРОН ОРОНД НЬ ХИЙГЭЭЧ
Дансан улаархаар бүр түмний хэдэн бор мөнгө рүү орох арга олчихож ичээч
Утаатай тэмцэх мөнгө хэний халаасанд орсоор ирснийг мэднээ, ард иргэд
kk goy shaana daa harj l baigaarai suuld pezda tsarailaad ed naraas bish bidnees ugsun munguu neheedbaiva daa lalaruud mini
Утаатай тэмцэх нэрээр ард түмнээс ханив авна гэнэ үү ёстой больж үз
utaa buursan esehig hen shalgah yum, iim hii hooson zuild zartsuulah yum bol hench handiv uguhgui, harin nudend uzegdej gart barigdah barimjaatai zuild zartsuulna geed helchdeg hun garch ireesei yadaj bhad chin...
Ийм жүжигт хэн итгэх вэ? МАН улс орны эдийн засгийг өөд нь татаж чадна гэж тооцож эрх авсан бол түүнийгээ л хий. Хямралын эсрэг, гадаад өрийн эсрэг авч байгаа “цорын ганц арга хэмжээ” нь энэ юм бол Засгийн газар чадваргүй нь дэндсэн байна. Уг нь албан тушаалын татвараа өөртөө биш улсдаа тушаавал зөвхөн хотод 60 тэрбум бэлэн байна. Хэрэв маш сайн хяналтын систем тогтоовол 3 их наядын үрэлгэн зардлыг хумих бололцоо байгааг ОУВС зөвлөснийг үл хэрэгсэн иргэдийнхээ халаасыг тэмтрээд тэр гурван тэрбумаараа сонгуульдах гэж байгаа бол наад зах нь ёс суртахуунгүй хэрэг мөн.
huurhii handib utaa bolon zamharbaaa
Za ard tumen min bayarlalaa ogooroi xandivaa utaa buuruulnaa gej baina yamar utaa arilaxguin oilgomjtoi ger xoroololgui bolbol daraa Javxlan shug ex oronch mashingui baaxan xandivlasan morio unaad tegeed tamxi tataxaa baij unetei xoorognuudeeree xamartaa chixdeg bolchixbol xandiviin mongo xen ch asuuxgui bolchino
өгөөд хэрэггүй. ингээд утааны олон тэрбум шиг алга болно. өрөнд бариулж өтөнд идүүлнэ гэж бна. %-( :-t хотыг төлөвлөлтгүй болтол газар зарж, чанаргүй барилгуудаар монголчуудыг түйвээх гэж манан 26 жил ажиллаа.
Болио. Өрөө дар. Тэр утаа чинь тэртээ тэргүй арилахгүй. Эдийн засагч, нябо хүн байж үргүй зардал гаргаж болж бга юмуу. Зүгээр л өрөө дар. Харин утаа гэдэг чинь бүх айл өрх орон сууцанд орж, машин тэрэг багассан үед алга болох эд. Тэгвэл ядаж замын дээгүүр явдаг воган шиг юмыг оруулж ирж, их тойруу төв зам 2 пээгүүр тавьж машины хэрэглээг багасга. Аютобус ч бас аймар утаа гаргана. Тэднийг цөөл. Бусдаар утаанд мөнгө үрэхээ больж үз
Хандив авна авахгүй, авна авахгүй... гээ л суурин дээрээ хэд эргээд, энэ ЕС ер нь санаачлаад ард түмнийг өдөөд бгаам биш үү?? Мөнгөн дээр аргагүй л толгой нь ажилладаг мөнгөний сохирхолтой хүн шүү
Хотын салхины дээд талд байдаг гэр хорооллын айлуудыг байранд оруулж дэнжийн 1000, зурагт, ногоон нуур хавийн газруудыг чөлөөлж ногоон нуурын эргэн тойронд цэцэрлэгт хүрээлэн, зурагт дэнжийн мянгыг хаус хороолол болговол зүгээр.
ХЭДЭН ТЕГРЕГ ЦУГЛАРАХААР НЬ ЯНЗ БУРИЙН ЮМАНД ЗАРЦУУЛЖ ХЭЛ АМАНД ОРЖ БАЙХ САЙХАН УУ? ТЭГЭЭД Ч БУРУУ ЗАМААР Л ОРНО ! YР ДYН ОГТ ГАРАХГУЙ ЭЭ
ХАНДИВЫН МӨНГИЙГ УТААНД ЗАРЦУУЛАХ НЭРЭЭР ХЭН НЭГЭНД ИДҮҮЛЖ БАЙСНААС ЦЭЦЭРЛЭГ БАРЬСАН НЬ ДЭЭР ШҮҮ, ЕРӨНХИЙ САЙД АА.
Өчнөөн тэрбум төгрөг зарцуулаад арилаагүй утаа хандивын мөнгөөр арилах уу.одоо цаг агаар дулаараад утаа алга болно ш дээ.яагаад ийм ядарсан сэтгэлгээтэй байдаг юм бэ.ард түмэн та нараас илүү сэтгэж чадна шүү.
Yavj yavj gaigvi tulagtai eronhii saidtai bolsiim bishvv.