Румын Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Дору Котеаг хүлээн авч уулзав

2017 оны 02 сарын 02

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Румын Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дору Костеаг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд Д.Костеа Румын Улсын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын тухай товч мэдээлж, Ц.Мөнх-Оргил сайдыг Румын Улсад айлчлахыг урьж,  тус улсын Гадаад хэргийн сайд Т.Мелешканугаас ирүүлсэн урилгыг гардуулав.

Уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуй, боловсрол, уул уурхай зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, Монгол, Румыны харилцааг шинэ шатанд гаргах хүсэл, эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Сайд Ц.Мөнх-Оргил хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг тэмдэглээд, Элчин сайдын ажилд амжилт хүсэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu