УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийсэн. Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор чуулган хаалттай хуралдаж байгаа юм. Түүний мэдээлэлтэй холбоотойгоор 40 гаруй гишүүн асуулт тавьсан байна. Асуулт хариулт дуусаагүй байгаа тул мэдээллийн дараа хэлэлцэгдэхээр төлөвлөсөн 10 гаруй асуудал хойшлогдсон юм.
Чуулганы хуралдаан бүтэн өдөр хаалттай хуралдаж байна.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )