Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдаанаар 2017 онд экспорт, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж зөвлөмж гаргахаар боллоо. Хуралдаанаар гаргасан тоогоор үхрийн мах 38 мянган тонн, адууны мах 20 мянган тонныг, харин хонь болон ямааны махны хэмжээнд хязгаар заахгүй байхаар тогтсон байна. Мөн улаанбуудайн гурил 15 мянган тонн, хүнсний улаанбуудайг 10 мянган тонныг экспортлохоор болсон. Мөн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг гадагшаа экспортлогч аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ болон МХЕГ, Гаалийн ерөнхий газарт тус тус үүрэг болголоо.
Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 1 )
oron nutgiin zahirgaag davhar deeltei baih n sanaatai sanamsargui