О.Магнай намын ЕНБД болох хүсэлтээ илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 03

 Ардчилсан намын даргын сонгууль өндөрлөж С.Эрдэнэ намын даргаар сонгогдсон. Энэ сарын 12-нд намын даргаа их хурлаараа батламжилна. Намын дарга тодорсноос хойш ерөнхий нарийн бичгийн даргын асуудал намын гишүүдийн дунд яригдаж эхлээд байна. Генсекийг намын дарга С.Эрдэнэ санал болгох учиртай. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга асан О.Магнай намын ерөнхий нарийн бичгийн дарга болох хүсэлтээ байгаагаа намынхаа зарим гишүүдэд ярьж яваа ажээ. Тэрээр УИХ-ын гишүүн Ж.Батзандантай үй зайгүй найзууд. Түүнийг Ж.Батзандан дэмжиж байгаа ажээ. О.Магнай, Ж.Батзандан нарын хувьд “Шонхор” фракцийн гишүүн юм. Намын ЕНБД-аар О.Магнай сонгогдвол АН-ыг бүхэлдээ “Шонхор”-ынхон удирдана гэсэн үг. 2016 оны Орон нутгийн сонгуульд О.Магнай Баянгол дүүргийн АН-ын ерөнхий менежерээр ажилласан. Энэ утгаараар С.Эрдэнээс дэмжлэг авах магадлал өндөр юм.

Намын зарим гишүүдийн зүгээс намын ЕНБД-ыг их хурлаас тодруулах санал гаргасан мэдээлэл байна. Гэхдээ тогтсон уламжлалаар намын дарга генсекийг томилж, Үндэсний зөвлөлдөх хороогоор батламжилж ирсэн юм. Удахгүй болох их хурлаар АН-ын гал тогоог удирдах эрхэм тодорно.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (122.201.31.97) 2025 оны 03 сарын 13

Магнай боловсролтой ажлыг эрчимтэй, шудрага хүн юм билээ. Эрдэнийн ухаан шийднэ.

1  |  0
Иргэн(66.181.186.212) 2025 оны 03 сарын 13

Хэрээ хүртэл хэрээ мэддэг юм. МАГНАЙ чи зиндаагаа, хэр чадлаа мэд. Чамаар удирдуулсан УТ-ийн хүчин хаашаа харсан юм байдаг бол. Олон олон гишүүд намаас гарна. С.Эрдэнэ дарга ч тийм толгой нь эргэсэн эр биш байх шүү

1  |  0
Иргэн(66.181.186.212) 2025 оны 03 сарын 13

Харин ч О.МАГНАЙ бол ёстой хэрэггүй дээ... Ер нь АН-ыг бусниулагч бол Лу.Гантөмөр, Батчимэг, Тэмүүжин, Оюунгэрэл мэтийн хооёон номлогчид шүү дээ...

1  |  0
Anka(112.72.11.120) 2025 оны 03 сарын 13

Bolovsroltoi zuv zaluu, zuv l songolt bolno doo AN-ii huvid

1  |  0
AN iin gishuu(202.126.89.180) 2025 оны 03 сарын 13

BNN iin Jargalsaixanaa xamaagui deer ee Nam xesej ashig xarsan noxor bish.

1  |  0
э(103.9.88.204) 2025 оны 03 сарын 13

энэ дарвагар одоо болиоч

1  |  0
Өвгөн бичээч.(202.179.29.131) 2025 оны 03 сарын 13

Энэ Магнай гэдэг залууг тэр хүсээд байгаа юманд нь тавиад өгөөч. Өчнөөн олон жил дээшээ гарах гэж галдан шатаах хүртэл ажил хийж гүйлээ. Бурхан үзэг.

1  |  0
хүн(103.57.94.249) 2025 оны 03 сарын 13

за арай үгүй байлгүй дээ

1  |  0
зочин(112.72.12.91) 2025 оны 03 сарын 13

болж бна Яагаад болохгүй гэж чадна ш дээ

1  |  0
иргэн(202.179.29.76) 2025 оны 03 сарын 13

3-уулаа шоронд орсон гарууд.

1  |  0
hereggyi (103.212.119.75) 2025 оны 03 сарын 13

Gah gah hereggyi biz dee

1  |  0
HAHA(103.10.22.20) 2025 оны 03 сарын 13

CHII HEREGGUI EE HUU MINI

1  |  0
zochin(202.179.26.52) 2025 оны 03 сарын 13

arai ch dee

1  |  0
зоч(202.9.40.98) 2025 оны 03 сарын 13

Магнай АН-ын гал тогоо барьвал түлэнхийн үнэр л ир гарнадаа.

1  |  0
Top