АН-ын их хурал энэ ням гаригт болно. Их хурлаар намын дүрмээ хэлэлцэн эцийн байдлаар батлах юм. Үүнтэй холбоотойгоор хөдөө орон нутагт намын хороод намын дүрмээр хэлэлцүүлэг өрнүүлж эхэлжээ. Өчигдөр гэхэд Эрдэнэт, Булганд намын дүрмийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Дүрмэнд Улс Төрийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох тухай заалтыг ингэж тусгасан байна.
3.10.1 Ардчилсан нам нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд:
3.10.1.1 Намын Тэргүүн, Дэд тэргүүн, намын ЕНБД нар огцорсонд тооцогдоно. Эдгээр нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй.
3.10.1.2 Намын Үндэсний Бодлогын Хороо /цаашид “ҮБХ” гэх/ нь УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хуралдаж дараах шийдвэрийг гаргана.
3.10.1.2.1 Намын Тэргүүн, Дэд Тэргүүн, ЕНБД нарын огцорсныг ҮДХ-оос ажлын 5 хоногт багтаан албажуулсаныг мэдээлэх ... гэх зэргээр тусгажээ.
Намын дүрмийн хүрээнд өнөөдрөөс эхлэн хотын дүүргүүдэд хэлэлцүүлэг өрнөж байна. Их хурлаар намын даргыг батламжилж, ЕНБД-ыг шинээр томилно.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 1 )
10- мянгатын намынхан 26 жилд төрийг самарлаа ... оффшорчид нь мөнгөө оруулж ирж , тавьсан өрөө төлнө үү.... X_X X_X X_X >:/