Д.Оюунхорол: Хятадын бүлэг жуулчдад хөнгөлөлттэй виз олгох асуудлыг судалж байна

2017 оны 02 сарын 07

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр тус яамны газар, хэлтсийн дарга нарын хамт хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган,ТЗУГ-ын дарга Х.Батжаргал, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад, ГЗБУНБЗГ-ын дарга Г.Нямдаваа, Сайдын зөвлөх Д.Гансүх, Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар нар оролцлоо.

БНХАУ-ын иргэдийг Монголд визгүй нэвтрүүлэх гэж байна гэх ташаа мэдээлэлд БОАЖ-ын сайд эхлээд тайлбар хийсэн юм.

Дэлхийн олон орон БНХАУ-ын жуулчдыг өөртөө татах тусгай бодлого гаргаж визийн журмаа хөнгөлсөн шийдвэрүүд шинээр гаргадаг. 2015 оны байдлаар 1.3 тэрбум хүн аялсны 120 сая нь Хятад улсын иргэд байж, нийтдээ 125 тэрбум ам.долларын орлого оруулсан статистик тоо баримтыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага гаргажээ. Монгол Улсын хувьд “утаагүй үйлдвэрлэл” хэмээгддэг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Хөрш орнуудтай хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ, маршрутыг хөгжүүлэх” талаар тусгагдсан. Бүлэг жуулчин гэдэг бол жуулчны мэргэжлийн байгууллагуудаар дамждаг, нарийн зохион байгуулалт, хөндлөнгийн хяналт бүхий 15-30 хүнийг хэлдэг.

Тиймээс Хятад улсаас аяллын тусгай хөтөлбөртэй, хариуцах эзэнтэй, бүлэг жуулчдад хөнгөлөлттэй хэлбэрээр виз олгох асуудлыг судалж байна гэлээ. Энэ асуудлыг Хятадын жуулчдыг визгүй оруулах гэж байгаа мэтээр мушгин гуйвуулж болохгүй.Хятад иргэдийг визгүй нэвтрүүлэх асуудал яригдаагүй, цаашид ч яригдахгүй гэлээ. Бүлэг жуулчид бүх боомтуудаар бус тодорхой олон улсын боомтуудаар нэвтрэх эрхтэй байх, түүнчлэн бүлэг жуулчдыг нэвтрүүлэхдээ Монгол болон Хятадын аялал жуулчлалын эрх бүхий компаниар үйлчлүүлсэн байх, аяллын маршрут, хөтөлбөр, бүлэг жуулчдын тээврийн хэрэгслийн төрлийг урьдчилан авсан байх шаардлагыг тавих аж. БНХАУ-аас Монгол улсад аялах жуулчдын тоо 2012 оноос хойш жил бүр 10-15 хувийн бууралттай байгаа бөгөөд 2016 онд 131312 хятадын жуулчид ирсэн нь нь 2015 оноос 10,4 хувийн бууралттай байна. Статистик мэдээллээс харахад бид хятадын жуулчдыг татах бодлого барьж ажиллах шаардлагатай байгааг харуулж байна. Үүний тулд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, өнөөг хүртэл эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаа эдийн засгийн чөлөөт бүсүүддээ хөрөнгө оруулалт хийх асуудал чухлаар тавигдаж байна гэв.

Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Өмнө нь манайх бүлэг жуулчдыг хүлээж авч байсан уу? 

-БНХАУ-ын хувьд хөрш орнууддаа аялах эрх бүхий “Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх”-ийг 2013 оноос нэвтрүүлсэн. Нэг удаагийн зориулалттай энэ үнэмлэхээр Хятадын жуулчид ОХУ, Мьянмар, Вьетнам, Лаос, Хойд Солонгос зэрэг улсуудад зорчих боломжтойбайдаг. Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх манайд одоо л яригдаж байгаа асуудал биш юм. БНХАУ-ын хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхтэй жуулчдыг 2015 онд манай Замын-Үүд, Бичигт боомтоор нэвтрүүлэн өдрийн аяллыг хийж байсан. Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 2014 онд 5936 жуулчин аялсан бол 2015 онд13914 Хятадын жуулчид аялсан байдаг. АСЕМ-ын хурал болохтой холбоотойгоор энэ үйл ажиллагааг 2016 оны хоёрдугаар сараас зогсоосон.Өмнө байсан асуудлыг сэргээж байгаа болохоос биш шинэ асуудал биш. Манай улс 15-30 хүнтэй бол бүлэг жуулчин гэж үздэг. Бүлэг жуулчлалаар орж ирж байгаа иргэдийн хувьд визнийх нь хураамжийн асуудлыг л шийдэх гээд байгаа юм. Орж ирээд гарахдаа нэг нь л байхгүй бол бусдыг нь хилээр гаргадаггүй. Өөрөөр , 15 хүн орж ирчихээд 14 нь гарна гээд хил дээр очиход нэг хүнээ олж ир гэнэ. Ийм хатуу шаардлагатай. Ер нь бүлэг жуулчдад хатуу хяналт тавьдаг юм билээ.

-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхолтой хэчнээн аж ахуйн нэгж байгууллага орон нутагт байна вэ?

- Одоогийн байдлаар хил орчимд үйл ажиллагаа явуулах сонирхолтой 20-30 аж ахуйн нэгж байна.

-Жуулчны бүтээгдэхүүний нэр төрөл хязгаарлагдмал байна гэж та хэллээ. Хил орчмын бүс нутагт жуулчдад үзүүлэх юм манайд байна уу. Хэрэв байгаа бол аль бүс нутагт байна вэ?

-Хил орчмын чиглэлээр орж байгаа жуулчид тухайн орон нутгийн халуун рашаан, амралтын газар амраад, аймгийн төвийн дэлгүүрээр нь ордог. Ер нь ийм л маягаар нэг юм уу хоёр өдөр аялаад буцдаг. Эрээн хотод аялал жуулчлалын хөнгөлөлтийн виз өмнө нь үйлчилж байсан. Замын-Үүдээр орж ирээд өдөртөө буцаад гардаг жуулчдыг бүлэг жуулчид гээд байгаа юм. Дорнодынхон болон Замын-Үүдийнхэн энэ чиглэлийн аялал жуучлалаа идэвхжүүлж, хөгжүүлэх хэрэгтэй байна. Бүлэг жуулчны визийг олгохгүй болсон явдал нь жуулчны тоог буурахад бодитой хэмжээгээр нөлөөлсөн гэж аймаг орон нутгийн удирдлага хэлж байсан. Тиймээс ГХЯ, манай яам хоёр энэ асуудлыг судалж байна.

-Та өмнө нь Байгаль орчны сайд хийж байсан. Одоо бас хийж байна. Байгаль орчныг хамгаалах ямар арга хэмжээ авч, бодитой шийдвэрийг гаргасан бэ?

-Монголын байгаль орчны доройтол газар авсан. Газар нутгийн 77 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Ажил авснаас хойш улсын хэмжээн дэх хог, усны тооллогыг явуулж байна. Одоо дүнгүүд нь нэгтгэгдэн гарна. Байгаль орчны төлөв байдлын тайлангаа УИХ-аар хэлэлцүүлж, дүгнэлт гаргана. Уул уурхайн салбарын лиценз олголт замбараагүй тарсан. Аж ахуйн нэгж бүр алт олборлож, зарим нь нөхөн сэргээлтээ хийгээгүй хаяад явсан. Ийм асуудлууд ноцтой байгаа учир нөхөн сэргээлт хийх хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, батлуулахаар ажиллаж байна. Тухайн сумын Засаг дарга өөрөө шийдвэр гаргаад нөхөн сэргээлт хийх төлбөрийг авдаг одоогийн журмыг өөрчилнө. Харин нөхөн сэргээлтийг боддог олон улсын стандарт аргачлалаар дүрэм журмаа боловсруулан, аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлагаа өндөрсгөнө. Нөгөө талаар цөлжилтөд нэрвэгдэж байгаа гол эх үүсвэрийн цаана уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл эрчимтэй явагдаж байна. Олон гол горхи мөрөн хатаж ширгэж байна. Зөвхөн зүүн аймагт явуулсан тооллогоор 200 гол горхи, мөрний 120 нь хатаж ширгэсэн байна. Байгаль уур амьсгалын өөрчлөлт маш эрчимтэй явагдаж байна.

Энэ нь хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас бус байгаль эх дэлхий өөрөө хэт их халж, дулаарч байгаагаас үүдэн энэ мэт олон асуудал гарч байна. Тиймээс бид олон улсын байгууллагын гэрээ конвенцид нэгдэх гадаадын төсөл хөтөлбөрүүдийг татан оруулах, байгаль орчны чиглэлийн хууль, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, хамгаалах, хариуцлага тооцох асуудлыг хуульчилж өгч байна. Өнөөдрийн байдлаар байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар зарим байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийсэн. Орхон гол дээр үйл ажиллагаа явуулж байгаа 14 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дахин шалгаж байна.

-Таны гитартай зураг сошиал ертөнцөөр тархсан. Та ямар тайлбар өгөх вэ?

-Би тэр зургийг гаргаж тавихад их гайхсан. Тэр өрөө Төрийн ордны өрөө ч биш, яамны албан өрөө ч биш. Би сонгуулийн өмнө охиныхоо сургууль дээр амралтынхаа цагаар очсон үеийн зураг байсан. Би гитар тоглох ч дуртай, ядарсан үедээ тоглоход стресс тайлагддаг. Би архи, дарс хэрэглэдэггүй. Зураг дарах хэрэггүй гээд гараараа хааж байгааг дарчихсан байх. Тэр зургийг тараасан хүнийг би мэдэж байгаа. Тэр хүнд хүн чанарын хэлтэрхий гэж байна уу даа гэж бодоход хүргэж байна.

-Бог малын халдварт өвчин мялзангийн улмаас Монгол бөхөн их хэмжээгээр хорогдож байна. Өвчлөлийг газар авахуулахгүй байхад ямар арга хэмжээ авч байна вэ?

-ОБЕГ, БОАЖЯ-ны хамтарсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна. Өнгөрсөн оны тооллогоор 11-14 мянган бөхөн байдаг гэж тоологдсон. Өвчин гарснаас хойш 3000 гаруй бөхөн хорогдоод байна. Олон улсын байгууллагаас шинжээчид ирж аймаг орон нутагт ажиллаж байна. Бүх бөхөнг вакцинжуулна гэдэг боломжгүй. Аль болох хязгаарлалтын бүс тогтоож, пост ажиллуулж байна. Ажлын хэсэг өнөөдрийн байдлаар газар дээр нь ажиллаж байгаа.Янгир, аргал зэрэг зэрлэг амьтдад мялзан халдварласан тохиолдол байхгүй. Говь-Алтай аймгийн Дарви, Хөх морьт, Шарга сумд болон Ховд аймгийн Чандмань, Дарви сумдад ажлын хэсэг ажиллаж байгаа. БОАЖЯ-ны байгаль хамгаалагчид, МХЕГ, ОБЕГ, орон нутгийн иргэд байгаль хамгаалагчид гээд нэг аймагт 160 гаруй хүн ажиллаж байна. Халдварыг тархаахгүй байх талд анхаарч байнгын харуул, хяналтын пост ажиллуулж байна. Засгийн газраас үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр санхүүг нь баталж өгсөн. Санхүүжилтийг хүлээлгүйгээр орон нутгийнхан гэрээ байгуулан шаардлагатай зүйлсээ өөрсдөө нөөц бололцооноосоо хангаж ажилласан. Ажлын хэсгийнхэн очих үеэр санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдсэн.

-Засгийн газар “Алт2” хөтөлбөрийг баталсан. Хавар болохтой зэрэгцэн хөтөлбөрт хамрагдаж алт олборлох сонирхол аж ахуйн нэгжүүд байгаа байх. Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ?

-Засгийн газраас “Алт2” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцэн аж ахуйн нэгжүүд тодорхой талбайд, лиценз авч үйл ажиллагаа явуулах байх. Бидний тавих хамгийн эхний шаардлага нэгдүгээрт, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой, хоёрдугаарт, нөхөн сэргээлтийн зардлаа 100 хувь байршуулаад үйл ажиллагаагаа явуулах боломж бололцоог хангаж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа. Хамт яригдах хамгийн гол асуудал нь хариуцлагатай уул уурхайг эрхлэх асуудлыг хуулийн хүрээнд тавьж шаардах болно.

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХУЖААГ ОРУУЛЖ АЛТАА (202.9.40.28) 2025 оны 03 сарын 13

ХУЖААГАА ВИЗГҮЙ ОРУУЛААД АЛТАА ҮНЭГҮЙ УХУУЛААД МОНГОЛ УЛС ХУЖААГААР ДҮҮРСЭН АЛТ 2 ХӨТӨЛБӨРИЙН АЛТНЫ ЭЗЭДТЭЙ БОЛОХ ЮМ БАЙНА. ОЮУНХОРЛОО ИЙМ ЮМ ХИЙСЭН ХҮН ОГЦОРДОГ ЮМ ХУРДАН ОГЦОР ОГЦОР.

1  |  0
зочин(103.229.122.173) 2025 оны 03 сарын 13

Тэр аялал жуулчлалын газрын дарга авгай одоо болимоор юм аа. Ардчилсан намын үед газрын дарга хийгээд л байсан одоо Ман намын үед бас л газрын дарга хэвээрэй байх юм. Аялал жуулчлалын салбарыг дампууруулж байгаа хүнийг Одоо болимоор юм.

1  |  0
gh(66.181.170.2) 2025 оны 03 сарын 13

bolildoo odoo bolohoor buleg hyatad bolgochih yumaa muu yagchis chini

1  |  0
mng(31.209.204.28) 2025 оны 03 сарын 13

visagui bolgoh sanaa baisaan chamd,Mongold baigaliin saihnyg uzeh gej hujaa nar irlee yu?haha zuragny huvid surguuliin uruund MANy tug zalarch buig yu gej bas hudlaa yarimaar bna?haha hudalch avgai :-q

1  |  0
Иргэн(78.250.233.52) 2025 оны 03 сарын 13

20 жилийн дараа Хятадын нэг муж болоод монголчуудыг өвөрмонгол Төвдүүд шиг хядуулж уусан алга болох юм бна

1  |  0
Иргэн(78.250.233.52) 2025 оны 03 сарын 13

20 жилийн дараа Хятадын нэг муж болоод монголчуудыг өвөрмонгол Төвдүүд шиг хядуулж уусан алга болох юм бна

1  |  0
Иргэн(78.250.233.52) 2025 оны 03 сарын 13

Хятадын гар хөлнүүд

1  |  0
Dondoo(82.246.139.155) 2025 оны 03 сарын 13

Franced hitad juulchid irdeg, tedniig irdeg bolsnoor, ordog delguur yavdag gazraar ni yavahiin argagui, terbumuulaa changa changaar shaagildana, hol tavih ch gazar oldohgui. Deer ni gagui hujaa nar ni ireed baigaa ni ter sh dee. Mgl d bol avgai haisan hitaduud irne, yo, manai deer bgaa humuus ene tuhai yaj ingej yarij zurhelj bnaa, irlee geed bidnii amidral yag deeshilj haragdaach!ingej yarij zurhelj bgaa humuus bol hitadiin tuhai meddegui, tus ulsiin tuuhiig hezee ch unshij bgaagui humuus baih, tiim l uchraas iim aimshgiin kino yarij chadaj bna!!!

1  |  0
onon(202.9.41.123) 2025 оны 03 сарын 13

Boli muu awgai mini ch i erliiz bolj duuslaa tvvhend chi buutagdj shitgel amsnadaa

1  |  0
vnen(202.9.41.123) 2025 оны 03 сарын 13

Hujaa nar huuli busl ym hiine juulchilla yu pizda aqgai yu hutsaad bga ym bee erliizjvvleh ajil hiine gechech ordno

1  |  0
Зочин(202.9.43.251) 2025 оны 03 сарын 13

Манайд ирж хятадууд юугаа үздэг юм, үзүүлчих олигтой юмгүй байж. Хаха, Дорнод, Замын-Үүд гээд байгаа юм, тэнд үзэх юм юу ч байхгүйг мэдэж байж үхсэнээ хуцдаг байна аа. Наад хужаа нар чинь олноор орж ирж элдэв олиггүй юмаа хийх гэж байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ш дээ, эрх баригч та нар. Хужаа нартай ямар тохиролцоо хийчихээд тэднийг ингэж бөөнөөр оруулж ирэх гээд байна аа, улс төрчид өө.

1  |  0
Монгол(76.120.179.207) 2025 оны 03 сарын 13

Юу яриад солиороод баигаам бэ,хятад жуулчид бооноороо орж ирээд халуун рашаанд ороод аимгиин товиин дэлгуурээс хятад бараагаа дараад явах болж баина уу?Хил орчмоор бизнес хиих сонирхолтои хятадын компануудад эрх огвол нэг л мэдэхэд газар нутаг угуи болно шуу,яахаараа монгонии толоо эх орноо зарах дээрээ тултлаа шуналтаи болдог баинаа,эднииг тэр чигээрнь арчихгуи бол орот нь баина шуу

1  |  0
zaza(157.181.98.115) 2025 оны 03 сарын 13

aylal julchlaliin saidaar xamgiin ex oronch xuniig tavij bxgui bol ed nar chin ex ornoo samarch xujaagaar duurgej mongoliig sunuux ni ee

1  |  0
zaza(157.181.98.115) 2025 оны 03 сарын 13

umnu ni neg udriin aylalaar zunduu l orj irj l bsn sh de gene uu , daanch tiim bxaa suuliin ued barilgiin xujaanuudaas gadna xot xuduugui udaan xugatsaagaar amidarch bga shinjtei xujaanuud ixseed xaaguur yaj orj irsen ni medegdexgui baisiima , ene manangiin novshnuud 2013 onoos sem xaaya daa oruulj irj bsn 1 udriin bolood group ayalalaar ni orj irsen xujaanuud bsn um bna sh de , zuudee yarix ged xulgaigaa yariv gedeg ni bolj de

1  |  0
зочин(202.21.106.147) 2025 оны 03 сарын 13

Барилгын бригадад виз олгох нь гэж ойлголоо. Зөв үү?

1  |  0
yoo(157.181.98.115) 2025 оны 03 сарын 13

iim sugiig turuulsen eej aav xuurxiiye

1  |  0
Zochin(60.236.68.207) 2025 оны 03 сарын 13

Hujaa juulchidaas mungu olih l bodood baih shig baina ! Etssiin hor hunuuluu yu ch bodohgui baina ! ! Yapon met hugjiltei ulsuud hujaagiin juulchidaas zalhaj guitsej baina ! Naad balai chavgants chini ayalal juulchilaar vizgui oruulj irne gej yaria biz dee ! Yah gej haatsaalaid baina !

1  |  0
Top